Friday, August 24, 2007

Монхаяг 165$ гэнүү!

Энд нэг шүүмжлэл маягийн юм бичэх гэсэн юм. Манайхан сүүлийн үед сайхан сайхан зүйлс хийж байгаа. Гэвч зарим зүйлүүдэд дутагдалтай юм анзаарагддаг. Дутагдлууд байх ч ёстой гэхдээ тэрнийг нь хэн нэгэн бичэх хэрэгтэй байх. Энд би хэн нэгний бизнесийг нураах сонирхол агуулаагүй. Зүгээр л миний хувийн бодол гэдгийг илэрхийлэх байна. Саяхнаас интернет хаяглалд крилл үсгээ ашиглаж болдог боллоо энээ тэрээ гээд баахан юм сонсогдоод байсныг санаж байгаа байх. Ингэдэг бол ёстой гоёоо нээрэй. Ер нь яагаад латинаас бусад цагаан толгой ашигладаг орнуудад энэ үйлчилгээ хөгжөөгүй юм болоо! Бид ч бусдын хийгээгүйг хийчэхдэг лаг юмаа. Энэ нь google.com гэж хөтөч-ийнхаа хаягийн хэсэгт бичихийнхээ оронд "гоогл" гэж бичдэг болно гэсэн үг л дээ. Та өөрийнхөө брэнд, компаний нэр, хувийн нэр энээ тэрээгээ хурдхан аваарай гээд рекламдаад байсныг санаж байна. Тэгээд Датаком гэдэг газар ".MN" өргөтгөлтэй домайн нэрээ 35-50$-оор зараад ханахгүй (зардал нь за ихдээ л 15 ногоон ч хүрэхгүй байх гэж ТААМАГЛАЖ байна. монополчлол гэдэг юм энэ байх. Би домайн нэр авбал нэр-mn.com гэж авна ;) ) бас дээр нь Монхаяг гэдэг нэг юм гаргаж ирээд тэрийгээ дахиж 15$-оор зарах гэж байгаа юм бол доо гэж нэлээн сонирхож орж үзлээ. Панаалны л юм харагдаж байхий. Тэрийг нь тэгээд худалдаж авдаг хүн байдал юм байх гэж бодсон шигээ. Тэгээд өөрийхнөө нэрийг домайн авч байгаа юм шиг л бүртгүүлээд үзтэл "Та авах боломжтой" гэнээ. Авяа гээд дараагийн хуудас руу нь ортол 165$ нэхдэг гэнээ. Ийм үлгэр байх уу тамин ээ! За яахав баг саг гадарладаг юмаа ингээд ялгаад салгаад ойлгодог юм байж. Миний мэдэхгүй өчнөөн салбарт бизнес эрхлэгчид болон улс төрчид надаар ингэж тоглож байгаа байх даа гэж бодогдох юм. Аймаар аймаар.

За яахав тэр 165$ гэж нисээд ч яахав, 15$-оор "энгийн" гэдэг хэлбэрээр нь авья гэж бодёо л доо. Тэгсэн ч тэр нь зүгээр ажилладаг бол болойсой. Заавал internet explorer-оор, крилл гараа зөв тохируулсан, дээр нь бас монголд байдаг ISP-нуудын DNS сервер-ийг л ашиглаж байгаа хүмүүст харагдах юмсанжээ. Үлгэр ингээд төгсөв. Цэг.


Tuesday, August 21, 2007

Турк улс - Миний 7 жил (Үргэлжлэл)

Өмнөх бичлэг дээрээ би Турк-д сурч ажиллаж байсан тухайгаа, ер нь Турк улсад сурах ямар байдаг талаар ойлголттой болоосой гэсний үндсэн дээр бичэж эхэлсэн байгаа. Түүнийгээ үргэлжлүүлэн бичихийг оролдлоо…

За тэгээд Измир гэдэг хотод ирчихээд эхний жил Турк хэлний бэлтгэлд суухаар боллоо. Уул нь Турк лицэйг төгссөн, жаахан турк хэл мэддэг ухаантай ч засгийн газрын шугамаар явж байгаа болхоор заавал бэлтгэл ангид сурах хэрэгтэй байдаг юм. Очсон оюутнууд ёрөнхийдөө оюутны дотуур байранд байдаг үнэ төлбөргүй. Гэхдээ би хэдэн найзуудтайгаа тусдаа гэрт байхаар шийдсэн. “Шашны гэр” гэх тодотголтой энэ гэрүүдэд ямар нэгэн шашны дарамт шахалт байхгүй хүссэнээ хийгээд л явдаг. Ингэх нь миний хувьд сурах таатай орчныг бүрдүүлэхээс гадна, мөнгө төгрөгөнд хэмнэлттэй байсан. Дотуур байранд бусадтайгаа байсан бол хамтдаа сайхан намирсаар байгаад л таарах байх гэж бодоод. Ямар ч байсан энэ нутагт эрдэм сурахаар тэмүүлж ирсэн болхоор сурах таатай орчныг бусад зугаа цэнгэлээс илүүд үзэх нь чухал байсан бизээ.

За тэгээд Измир хоттой баг багаар танилцаж, Турк хэлнээ сайжруулж явж байтал анхны жил дуусдаг юм байжээ ашгүй нэг юм. Аан нээрээ эхний жил бид нар чинь сард 25.000.000 буюу ойролцоогоор 40-50$ авч байсан юм байна. Тэр маань бас яахвээ хүрэх хүрэхгүй хоёрын хооронд л байсан. Боломжтой бол гэрээсээ мөнгө авмаар үе зөндөө гарч байсан. Засгын газрын тэтгэлгээр явбал олон сайн давуу талуудтай. Очоод орох дотуур байр, сургуулийн төлбөр, сарын тодорхой хэмжээний боломжын степенд(одоо 100$ орчим байгаа) өгдөг, жилдээ 1 удаа хувцасны мөнгө, номны мөнгө гэж баса өгдөг. Мөн 3 жил гэртээ хариагүй төгсөх курсын оюутан бол гэрээс нь аав ээж ах дүү нарын аль нэгийг нь үнэгүй Турк улсад урьж авчраад төгсөлтийн баярт нь оролцуулаад мөн турк улсын хотуудаар зугаалуулдаг гэх мэт олон сайн талуудтай. Болж л өгвөл засгын газрын шугамаар явах хэрэгтэй. Би энэ шугамаар ээжийгээ Турк улсыг үзүүлж зугаалуулсан. Буянтай улсууд шүү туркын боловсролын яамныхан ;)
За тэгээд бэлтгэл курсаа дуусгаад сургууль хуваарилалт боллоо. Мэргэжил болгон тусдаа турк-ийн олон хотуудын сургуулиудаар тараагдаж хувиарлагддаг юм билээ. Компьютерийн мэргэжилээр сурч байгаа бид 3 Измир хотдоо үлдчихлээ. Уул нь Истанбулын тухай олон сонссон болхоор тийшээ л явмаар байсан юмсан. Гэхдээ яахав Измир маань ч гэсэн сайхан хот. Туркын хамгын ёвропжсон хот гэж хэлж болхоор. Хүмүүс нь соёлтой, орчин цэвэрхэн, эргэн тойрон далайтай, хотоос 1 цас автобысаар яваад л далайд орношдээ, сайхан шүү.
Зуны амралтаараа Монголдоо буцаж ирмээр байсан боловч замын зардалаас эхлээд хүндрэлтэй асуудал их байлаа. Онгоцоор нисвэл ирж очиж 700$, хэрэв Москва хүртэл нисээц, тэндээсээ УБ хүртэл 5 өдөр вагондвал ирж очих 400$ болдог юм. Одоо
арай өөр 100$ нэмээд тооцоход болно.
Ер нь энд сурдаг оюутнууд зундаа юу хийх боломжтой вэ гэвэл, жуулчны хотхонд очиж зөөгч, үгаагч, зурагчин гэх мэт ажил хийж болно. Эсвэл Англи руу ургац хураадаг газруудад(Farm Camp) очиж жимс ногоо хурааж болно. Эсвэл азтай бол Америк очиж бас хар ажил хийж болно. Энэ бүгд албан ёсны ажилууд.
Тэгээд нэгэнт амралтаараа буцахгүй юм чинь гээд хэдэн төгрөг олох арга хайлаа. Турк улс 3 талаараа далайгаар бүслэгдсэн болхоор аялал жуулчлал их хөгжсөн, гэхдээ ёропыг бодвол хямдхан газар. Далайтай тэгээд жилийн 360 нартай газар амрая гэвэл Туркыг зориорой гэж зөвлөе. Тэгээд дээрх ангийн ах нараас хэдэн зөвлөгөө сонсож аваад Туркын урд хэсэгт байрлах Газар дундын тэнгисийн эрэгт байдаг Бодрум гэдэг хотод ажил хийхээр зорилоо. Очоод баахан ресторан, зочид буудлуудыг нэг нэгээр нь хэсэж хаалгыг нь тогшоод “ажил байна уу” гэж асуугаад явж байтал ашгүй нэг ресторанд зөөгчийн туслахаар ажил олвоо. Бөөн баяр, 3 сарын турш сайхан жуулчидтай харьцаж аяг таваг зөөж өнгөрөөв. Цалин мөнгөний хувьд тиймэрхүү газар сард 300$ хавьцаа авдаг. Ер нь Турк-ийн хамгын баг цалин нь 400$ гэж тогтоогдоод байгаа өнөөдрийн байдлаар. Харин хувийн хэвшлийнхний цалин харьцангүй өндөр 800-3500$ дундаж ажилтан. Гэхдээ мэдээж турк ажилчдын хувьд. Гаднаас ажилчин авдаггүй онцлогтой. Ажлын эрх гэж өгдөггүй гэсэн үг гадаадуудад.
За хадууралгүй буцаад сэдэвтээ орёо. Зунжингаа наранд ажиллаж хав хар царайтай болсон баагий намар сургууль эхлэхээр их сургууль дээрээ очлоо. Ер нь нэг их сургууль том гэгчийн газарт төвлөрсөн, бүх факултет, дотуур байр, спорт, соёл урлагын заал, усан бассэйн, эмнэлэг, цэцэрлэг талбай гээд бүгд нэг дороо амар. Багш нар нь хичээлээ заагаад ямар ч найраа майраагүү шалгалтаа аваад л тэр хүүхдийг үнэлдэг. Сурсан л бол дараагынхаа курст орно, сурч чадаагүй бол дахиад тэр хичээлээ давтан авдаг. Ёстой хүнийг сургаж байгаад л төгсгөдөг талтай. Сурдаг л юм даа тэгээд. Сурч чадахгүй зарим Монгол залуус сургуулиа замаас нь хаяаад буцах талтай. Гэхдээ харьцангуй цөөөхөн л доо.
Эхний хоёр жил мэргэжлийн гэхээсээ илүү байгалын ухаан, онолын юм сурлаа. Сэтгэл жаахан дундуур байсан болхоор өөрөө бие дааж сургуулын лабораторт орж суугаад юм сурдаг байлаа. HTML, Javascript, Dhtml, CSS гээд л баахан юм руу сарвайгаад л гүйдэг байлаа. Сүүлдээ 3-4 дүгээр курсээс мэргэжлийн хичээлүүд давамгайлж, дадлага практик, даалгавар энэ тэр гээд ёстой жинхэнэ сурч эхэлсэн шүү. Шалгалт шүүлэгүүдэд бэлдэх гэж хэдэн хоногоор л суухгүй бол давахгүй шүү дээ. Тэрний л ачаар толгойндоо жаахан юмтай төгссөн биз дээ. Тэрүүхэн үедээ багш нараа харааж байсан ч бидний л ирээдүйн төлөө хийж байсан нь тодорхой. Сургуулийн хажуугаар Измирийн оюутнууд тэр үед их коллектив сайтаа, хамтдаа сардаа нэг дискоддаг, хамтдаа ийш тийшээ явж зугаалдаг, далайд очиж сэлдэг, Монголыгоо танилцуулах арга хэмжээ концерт зохиодог байсан. Чөлөөт цагаа их гоё өнөгөрөөдөг байсан шүү. Дээр нь Монголд байхдаа хамт сурч байсан найзуудтайгаа хамт байсан болхоор бүүр сайхан байсан.
Измир ч сайхан хот шүү. Нам тайван, нарлаг, дулаахан, ногоон, далайтай гээд яг л амьдрах хот. Гэхдээ илүү ихийг сурч, илүү их мөнгө олёо гэвэл Истанбул-ийг зорих хэрэгтэй. Тиймээс би сургуулиа төгсөөд Истанбулд Магистр хийхээр шийдлээ. Турк-д баклавраа төгссөн оюутнууд Магистр-т сурах хүсэлтээ тэнд байгаа Монголын элчин сайдын газар илгээдэг. Тэндээс бидний сурч байсан байдал энэ тэрийг хянаад магисрт-т сургах үгүйгээ шийддэг. Угаасаа цөөхөн хувиар байдаг болхоор тэгдэг байх. Тэгээд ашгүй Магистр-т үргэлжлүүлэн сурахаар болоод Истанбулыг зорилоо.

Үргэжлэл бий...


.NET-ийн ObjectDataSource

Монголдоо ирээд шинэ ажилдаа орсныхоо дараа Java-гаа хэрэглэхээ түр азнаж .NET дээр ажиллаж эхэллээ. За яахав, хичнээн микрософт-д дургүй гэж гүйхийнхээ оронд нэг жил ч гэсэн ер нь микрософт-ийн технологоор юу хийж чадахав гэдгээ харахаар шийдлээ нэг ёсондоо. Анхны сэтгэгдэл гэвэл бас ч муугүй. Ёс ёмбоор нь програм хөгжүүлээд байвал аль ч технолог ашигласан болох юм шиг санагдлаа. Гэхдээ юм болгоны “хамгын сайн” нь байдаг. Дэлфи-гээр вэб хийж болно гэхдээ дэлфи нь энэ салбарт хамгын сайн нь биш.
.NET 2.0-д ажиллаж байхад надад хамгын их таалагдсан нэгэн зүйлийг та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо; Typed Dataset
Энэ нь .NET 2.0-ийн өгөгдлийн баазыг обьект руу хөрвүүлэх давхрага буюу бидний нэрлэдэгээр Persistence Layer/Data Access Layer. VS 2005-д загчарлалыг нь нэг ч мөр код бичихгүйгээр хийж болдог, өөрөө автоматаар SQL юмуу Stored Procedure-уудаа үүгсэчихдэг, бидэнд 100% обьекттэй ажиллах боломжыг олгож байгаа, хэрэглэхэд маш хялбар хэрэгсэл юм.
Би ямар нэгэн технологийн тухай хичээл маягын юм бичээд сууж байх завгүй гэхдээ та нарт хаанаас яаж сурах зам чигийг нь гаргаж өгж байгаа. Typed Dataset-ийн талаар доорх холбоосуудаас дэлгэрэнгүй уншиж судлаарай. Амжилт.

http://weblogs.asp.net/scottgu/archive/2006/01/15/435498.aspx

http://quickstarts.asp.net/QuickStartv20/aspnet/doc/ctrlref/data/objectdatasource.aspx

http://www.asp.net/learn/dataaccess/tutorial06vb.aspx?tabid=6


“Cloud” гэж юу вэ?

CloudИнтэрнэтийг бид томоос том үүлээр төсөөлж зурж тэмдэглэдэг. Энэ том үүлэн дотор асар их мэдээлэл байгаа. Тэр мэдээллүүд дундаа ямар мэдээлэл, бусдаасаа илvv их байна вэ гэдгийг мэдэхэд хэцүү. Тийм болхоор хэрэглэгчдын хамгын их хайж байгаа мэдээллийг түргэн шуурхай өгөхийн тулд вэб сайтууд “Could“, буюу үүл гэдэг аргыг хэрэглэдэг. Энэ арга нь сайтанд байгаа мэдээллүүдээс хэрэглэгчидийн хамгийн их үзсэн, уншсан эсвэл хэрэглэсэн мэдээллийн түлхүүр үгүүдийг бүлэглэж том үсгээр бичэх юм. Жишээ нь flickr-ийн үүлийг эндээс хараарай.


Програмист уу? Xөгжүүлэгч үү?

Сая нэтээс энэ хоёр хэллэгийн талаарх ялгааг олж уншлаа. Би хувьдаа програмист гэдэг үгэнд дургүй л дээ. Намайг програмист гэж дуудхаар нь уурлаж “Компьютерийн Инженер” гээч гэж хэлдэг байлаа. “Компьютерийн Инженер” гэдэг бол энэ хоёроос ч ялгаатай зүйл. Илүү өргөн мэдлэгэтэй байх ёстой, програм хангамжаас гадна техник хангамжийн талаар мэддэг байх, нэг програмчлалын хэлээр зогсохгүй олон хэл судлаж, техник технологийн өөрчлөлт шинжлэлтийг байнга дагаж явах, бичсэн код чинь системд яаж ажиллаж байгааг бүүр CPU-гийн төвшинд мэддэг байх гээд л олон шалгуурууд байна л даа. За тэр ч яахав,програмист ба хөгжүүлэгч гэсэн хоёр хэллэгийн ялгааг товчлон бичвэл;
Хөгжүүлэгч
- Энгийн, жирийн, амархан, хүнд ойлгогдох код бичдэг
- Бизнесийн болон ажиллаж буй салбарийн талаар мэдлэгэтэй
- Ажиллах арга барил техник технологоос илүү чухал гэдгийг мэддэг
- Шинэ програмчлалын хэл рүү шилжихдээ болгоомжтой, шүүмжлэлэтэйгээр ойртдог
- Хэрэглэгч болон үйлчлүүлэгчийг боддог, хүндэлдэг
- Програм хэрэглэгчийн хэрэгцээг, шаардлагуудийг хангах нь чухал
- Ажиллаж чаддаг, байгуулагадаа үр өгөөж өгдөг, хувь нэмэр оруулдаг

Програмист
- Учир начир нь олдохгүй, хүн ойлгохгүй код бичэх хандлагатай
- Програмчлалын хэлээ гэрлийн хурдаар сольдог
- Tехник технологийг хамгийн чухал гэж үздэг
- Шинэ програмчлалы хэл болон технолог руу сэтгэлийн хөдлөлөөрөө шилждэг
- Кодоор бүх проблэм шийдэгддэг гэж боддог
- Програмийг яаж ийж байгаад дуусгах нь чухал
- Тэгээ л явж байдаг

Тэгэхээр та өөрөө аль болж таарав :) Хөгжүүлэгч үү? Програмист уу?

Xэрэв та ажил олгогч бол хүн авахдаа аль болох хөгжүүлэгч шинж чанартай ажилчин авбал таны бизнест ашигтай байх нь.

Нийтлэлийн англи хувилбарийг тодорхой уншья гэвэл;
http://www.hacknot.info/hacknot/action/showEntry?eid=9


SQL Injection халдлага, хэрхэн хамгаалах

Вэб апликешн хөгжүүлж буй хүмүүс SQL тарилга-ийн талаар маш сайн мэддэг байх, хэрхэн хамгаалах талаарх аргуудийг судалсан байх ёстой. Бусад нууцлал хамгаалалтын аргуудын талаар Очирхуяаг-ийн сонирхолтой нийтлэлээс олж уншаарай.

SQL тарилга нь апликешний өгөгдлийн баазын давхрагад үүсдэг, хэрэглэгчийн оруулсан өгөгдлийг буруу буюу дутуу шүүснээс шалтгаалан гардаг хамгаалалтын алдаа юм. Өөр үгээр хэлбэл апликешнийг хакдах түгээмэл арга юм.

Хэрхэн ашигладаг талаар хамгийн энгийн жишээ “Login” буюу “системд нэвтрэх” хэсэг дээр дээр авч үзье;

HTML форм;

" method="post">
Username:
Password:

Хэрэглэгч нэрээ болон нууц үгээ оруулсаны дараа сабмит товчоо дарахад манай доорх Kод ажиллах болно;

<% $result = mysql_query(”select count(*) from users where userName=’” + userName + “‘ and userPass=’” + password + “‘” );

if(mysql_num_rows($result) > 0 )
// login амжилттай нэвтэрлээ

else
// login амжилтгүй
%>

Дээрх кодиг харахад эхний ээлжинд буруу зүйл байхгүй юм шиг авч SQL тарилгад өртөгдөх аюултай юм. Хэрэв хэрэглэгч

Username: ' or 1=1 ---
Password: [хоосон]

гэж оруулбал манай код хэрэглэгчийг системд нэвтруулэх болно. Учир ни манай SQL маань нэгээс олон хэрэглэгчийн мэдээллийг буцаах болно. Учир нь манай код доорх SQL-ийг ажиллуулна гэсэн үг

select count(*) from users where userName='' or 1=1 --' and userPass='

– тэмдэгт нь SQL-д талбарийг тодорхойлж байгаа учраас тэмдэгтээс хойших ямарч командийг ажиллуулахгүй гэсэн үг. Эсвэл бүр хорлонтой хакер бол дараагын өгөгдлүүдийг оруулж манай хэрэглэгчийн хүснэгтэд байгаа бүх хэрэглэгчийн мэдээллийг устгаж бас болно :)

Username: ' or 1=1; drop table users; --
Password: [
хоосон]

MSSQL сэрвэр ашиглаж байвал бүр сэрвэрийг чини тэр чигээр нь унтрааж болно;

Username: '; shutdown with nowait; --
Password:
[хоосон]

За тэгвэл энэ бүгдээс хэрхэн хамгаалах вэ?

1. Өгөгдлийн баазад хандаж байгаа хэрэглэгчийн эрхийг хязгаарлах

Ихэнх тохиолдолд вэб апликеш нь өгөгдлийн баазны зөвхөн зарим нэгэн хэсэг руу хандах шаардлагатай байдаг. Тиймээс бид уг апликешн-д зөвхөн өөрт нь хэрэгтэй мэдээлэл рүү хандах эрхийг олгож өгөх нь чухал. Жишээ нь хүснэгт устгах, баазийг унтраах эрх ихэнх апликешн-д шаардлагагүй. Ийм замаар бид халдлагаас аль болох бага шарх авч гарах боломж ихсэнэ.

2. Хашилтийн тэмдэгтүүдээс зугтах

болон тэмдэгтүүд нь энэ халдагад гол ашиглагддаг тэмэдгтүүд байгаа юм. Энэ тэмдэгтүүдээс зугтах функцууд програмчлалын хэл болгонд байдаг. Жишээ нь

  • PHP - mysql_real_escape_string()
  • Perl - DBI::quote
  • Java - PreparedStatement
  • .NET - ADO.NET SqlCommand

3. Stored Procedure ашиглах

Програм дотроосоо SQL комманд үүсгэж дуудхынхаа оронд Stored Procedure буюу өмнө үүсгэгдсэн SQL процэдурүүдийг дуудах нь апликешний хурд хүчнээс гадна парамэтэрүүдийг шүүх сайн талтай.

4. Зарим тэмдэгтээс зугтах

; болон тэмдэгтүүд нь СQЛ командуудад ашиглагддаг тул ийм төрлийн тэмдэгтүүдийг зарим өгөгдлөөс шүүх хэрэгтэй.

Иймэрхүү аргууд байж болно. Мэдээж өөр аргууд байдаг байх л даа. Тодорхой, дэлгэрэхгүй мэдээллүүдийг доорх холбоосныыдаас олж уншина уу?



Google-ийг бизнесдээ ашиглах

Google саяхнаас бизнес эрхлэгчидэд зориулж шинэ, үнэ төлбөргүй үйлчилгээгээ явуулж эхлээд байгаа юм. Эд нар нь;
Gmail, Google talk, Google Calendar, Google Page Creator

Тэгэхээр танай компани эсвэл таньд домэйн хаяг байгаа бол тэр хаягааа google-д бүртгүүлээд үнэгүй мэйл үйлчилгээ авч, компани дотроо gtalk-оор харилцаж, gcalendar-аар ирээдүйд болох ажилаа төлөвлөж, вэб сиатаа ч хийх боломжтой боллоо гэсэн үг. Та 10 ногооноор домэйн нэрээ худалдаж аваад л компанийхаа бүх ажилчдад үнэгүй 2GB (15GB болох сурагтай) багтаамжтай майл хаяг олгож, гмэйл-ийн өөрийнх нь вэбээр дамжуулж майлээ шалгах боломж олгох, хүсвэл smtp, pop3 ашиглан outlook төрлийн програмаараа майлээ ашиглах боломжтой.
Гаднаас илүү мөнгө төлж энэ vйлчилгээг аваад, дараа нь “мэйл явахгүй байна, надад майл ирэхгуй байна, миний мэйлбокс дүүрчихлээ” гэх мэтийн бөөн зовлонтой зууралдах хэрэггүй боллоо.

Ийм сайхан үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа энэ google чинь ямар өгөөмөр юм бэ? Мэдээж энэ бүхний ард маркэтингийн бодлого байгаа нь тодорхой. Минийхээр, Google энэ замаар хэн ямар бизнес эрхэлж байгаа тухай мэдээлэл цуглуулахаас гадна, бизнес эрхлэгчид буюу жинхэнэ худалдагч-худалдан авагч нарт өөрийнхээ Adsense-ээ ашиглан оновчтой зар сурталчилгааг явуулах зорилготой байх гэж бодож байна.



Миний ашигладаг програмууд

Доорх програмуудын ихэнх ни нээлттэй эх, эсвэл үнэгүй програмууд байгаа.

Firefox
Интэрнэт-ээр аялахдаа Firefox-ийг ашигладаг. Хэдэн өргөтгөлийг нь нэмээд суулгачихвал бүүр дажгүй.

Irfanview
Зураг үзэх, жижиг сажиг өөрчлөлт оруулахад ашигладаг. Авсаархан хурдан хялбар

Notepad++
Код бичих, үзэх, Notepad-ийн оронд хэрэглэдэг. Олон програмчлалын хэлийг дэмждэг авсаархан хурдан хялбар програм.

Filezilla
FTP-гээр файлуудаа зөөхдөө ашиглана.

7zip
Winrar, Winzip-тэй зууралдах ямар ч хэрэг байхгүй 7zip байхад. хурдан, авсаархан.

Bsplay
Ихэнх төрлийн видэо форматуудийг дэмждэг кино клип үзэхдээ ашигладаг.

Winamp
Мэдээж хөгжим сонсоно.

Bitlord
Торрэнт нэтворкөөс файл буулгахдаа ашигладаг. Систэмд ачаалал бага өгдөг, хурдан, авсаархан.

Pdfcreator
Бүх төрлийн файлуудийг PDF болгож хөрвүүлэхэд ашигладаг.

Gtalk
Чалтахдаа ашиглана :) Авсаархан, дуут харилцааны чанар сайн.



Турк улс - Миний 7 жил

7 жилийн өмнө Турк улс руу Засгын газрын шугамаар сурахаар одсон тэр цаг мөч саяхан. Тэр үед жил болгон 20 оюутан шалгаруулж явуулдаг байлаа. (Одоо сонсоход 80 орчим оюутан явдаг болсон гэнлээ. Саяхны манай Ерөнхий сайд Энхболд гуайн хийсэн айлчлалаар энэ тоог улам ихэсгэж, мөн Техникийн их сургуулийг Турк улсын Анкара дах Техникийн их сургуультай оюутан солилцуулахаар болсон гэж дуулдсан)

Тэр үед мөнгө төгрөгний боломжгүйгээсээ ч тэрүү жилийнхнээсээ салж онгоцоор явахаа болиод Турк-д сурдаг хальт таньдаг ах эгч нараа бараадаад вагонаар явахаар шийдлээ. Өмнө нь гэрээсээ хол сурч байсан болхоор хол газар сурахаар удаан жилээр явна гэхэд надад тийм ч хэцуу санагдахгүй байлаа. Гэвч яаг вагондаа суугаад хөдөлдөгийн алдад цонхоор ээж дvv нар маань харагдаад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөөд хойлоо зангираад нүднээсээ хэдэн дусал нулимс тусаалаа :,(
Замдаа гарснаасаа хойш нэг өдөр шахам бодлогшрон, коридорт цонхоор ширтэж , санаа алдан өнгөрөөлөө. Вагон юм бодож, эргэцүүлж, хуучнаа дурсаж, ирээдүйгээ төлөвлөхөд яг тохиромжтой газар санагдсан.

За тэгээд 5 хоног вагонд идэж ууж, наргиж цэнгэж, инээж хөхөрч явсаар Москва-д очлоо. Хүйтэн царайтаа муухай ааштай орос ах нар угтан авч онгоцны буудал хүргэж өглөө. Бас Москва-д кармандаа авч явж байсан хэдхэн ногооноосоо 50-ийг нь торгууль гээд өгчихвөө. Муу луйварчин орос ах нар уу! Уул нь Москва-д үлдэж жаал хэсэж юм үзмээр байсан ч, газар хэл мэдэхгүй болохоор дагаж явж байгаа ах эгч нараасаа салахыг бодсонгүй, дараа үзнэ дээ чамайг гэж Москва-д хэлчихээд онгоцондоо сууж Истанбул гэдэг хотын зүг нисэв. Орос хувийн онгоцоор(charter) явсан болхоор үүлчлэгч нарийн шидсэн хоолийг идчихээд жаал зvйрмэглээд цонхоор хартал нээх том гэрэл болсон газрийн дээгүүр нисэж байна. Хажуудах оюутнаас ауусан чини Истанбул-д ирчихлээ гэнэ дээ. Хаашаа ч харсан гэрэл болсон ийм том хот гэж бас байнаа гэж бодоод их л олзуурхан хурдан бууж харах юмсан гэж тэсэн ядан газардахаа хүлээж эхэллээ. Улаанбаатар-аасаа өөр газар үзээгүй хөдөөний хүүхэд би ингээд харь газар хөл тавьж эрдэм ном сурхийм биз дээ ;)

Манай Буянт-Ухааг бодвол хэдэн арав дахин том гэхээр онгоцны буудалд хамгын анх сонин санагдаж байсан зүйл бол Мөнгөн тэмдэгт нь. Өөртөө үлдсэн 200 шахам ногоонийг задлуудаад л хичнээн саятан болчихдог юм байна. За байж тэр үед 1 ногоон ойролцоогоор 1.200.000 лир-тэй тэнцэж байсан байх. Одоо бол 6 тэгээ устгаад 1 $ =1.6 лир болсон.

Шөнө очсон болоод ч тэр үү, нүүрийг илбэсэн зөөлөн бүлээн агаартай, амьсгалахад цээжинд агаар орохгүй ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр бас халуун газар байсан. Олуулаа буусан болхоор Истанбул-ийн оюутан ах эгч нарын найзууд нь биднийг тосож авч тээврийн товчоо руу хүргэж өгсөн. Миний очих газар бас л хол байлаа. Дахиад 600 киломэтэр автобусаар зорчих хэрэгтэй. Суусан автобус маань Оросын чартэр онгоцноос ч тохилог, үйлчилгээ сайтай, тухлаг байсан болхоор унтан сэрэн нийт 8-хан цаг(зам сайтаа болхоор) яваад л эцэст нь Измир гэдэг хотдоо очлоо. Измир хот маань Истанбул-аас ч илvv гоё санагдлаа. Яагаад ч юм илүү тайван, илүү нарлаг, илүү халуун уур амьсгалтай.

Үргэлжлэл бий…



Үр бүтээлч байх - 6 алхам

Энэ зургаан дүрмийг сайн мэддэг мөртлөө ихэнх тохиолдолд хэрэгжүүлж чаддаггүй юм би хувьдаа. Хэрэв та уншаад амьдралдаа хэрэгжүүлж чадвал таны ажил өмнөхөөсөө улам илүү үр бүтээлтэй болно гэдэгт итгээрэй.

1. Хийх зүйлсээ цаасан дээр бичиж тэмдэглэ (Write down everything)
2. Хийх ажлаа олон жижиг хэсэгт хуваа (Divide & Conquer)
3. Ажиллах орчноо өөрт чинь хамгийн тохьтой байхаар бэлд (Confortable Environment)
4. Хамгийн амархан бөгөөд хурдан дуусгаж чадах ажлуудаасаа эхэл (Smallest task first)
5. Богино, дунд болон урт хугацаанд хийх зуйлсээ төлөвлө (Plan short, medium and long term)
6. Ямар нэгэн хугацаанд зөвхөн нэг ажил дээр төвлөр (Only one task at a time)

Эх сурвалж -> http://www.salaryscout.com/blog/how-to-be-ultra-productive-six-tips/



Хамгийн олон нэр төрлийн цахилгаан бараа борлуулагч!?

Хэрэв та инээмээр байвал Midas/Monita-гийн 2006 оны шилдэг сонголтуудыг уншаарай. Монгол-ийн IT-гийн хөгжил дажгүй гэж хүмүүс бодож байгаа, би ч гэсэн тэгж бодож байна. Гэхдээ энэ хөгжил цаг үеийнхээ урсгалаар хөгжиж байгаа хөгжил юмуу даа. Анх ардчилал гараад Монголд маань машины тоо ихэссэнтэй, лангуунууд бараагаар дүүрсэнтэй адилтгаж болох юм.
Tа энэ оний шалгаруулалтуудыг уншсаны дараа ямар нэгэн юм буруу явагдаад, хэн нэгэн этгээдүүд энэ байгууллагуудийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж ажиллуулаад байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх бизээ. Эсвэл үнэхээр IT-тай ямар ч холбоогүй өөр мэргэжилтэй хүмүүс энэ номинацуудийг гаргасан юм болов уу?

Холбоосууд
- Шилдэг сонголт 2006
- Оны шилдэг хvмvvс
- Шалгаруулалтанд нэр дэвшсэн бvтээгдэхvvн
- Cанал асуулганд єргєнєєр оролцоно уу (ажилладаггүй! )
- http://baynaa.blogspot.com/2006/12/midasmonita-2006.html



Линүкс анхлан сурагчдын 10 команд

За би ч нээх линүкс дээр сайн биш л дээ. Төгсөөд ажил хийж эхлэхээр аргагүй эрхэнд ажлын шаардлагаар ч гэх юмуу линүксийг өргөн хэрэглэх боломж олдсонгүй. Оюутан байхдаа л суулгаж, нухаж, хэрэглэж байсны хувьд өнөөдөр ямарваа нэгэн линүкс систем руу терминал ашиглан хандахад алзахгүй хийх гэсэн зүйлүүдээ хийчих байх гэж бодож байна. Ингэхдээ мэддэг хэдхэн командуудаа л ашиглана даа. Lxpages.com блог дээр энэ командуудыг жагсаажээ;

1) ls
Файл системийн хамгын их ашиглагддаг команд. Хавтас доторх бух агуулгын жагсаалт хэлбэрээр харуулдаг. Хэрэв
ls -l
гэсэн параметертэй ашигласан тохиолдолд файл болон хавтаснуудын бичэх унших эрхүүд болон ямар хэрэглэгч болон групд хамааралтай болох гэх мэт нарийвчилсан мэдээлэлтэй нь жагсаана. Жишээ нь f үсгээр эхэлсэн файлуудыг жагсаамаар байвал;
ls -l f*

2) find
Файлаа хаана хадгалсанаа санахгүй тохиолдолд, эсвэл системийн ямар нэгэн файл хаана байрладагыг ни олоход ашиглагддаг хайлтын команд. ls команд маань зөвхөн бидний байгаа хавтас доторхийг жагсааж хайдаг бол find тодорхойлсон хавтасан доторх дэд хавтасуудад хүртэл хайна. Жишээ нь бүх дискэнд дэх f үсгээр эхэлсэн бүх файлуудыг олохыг хүсвэл; find / -name f*

3) man
Линүксийн командуудын талаар тусламж авахыг хүсвэл энэ командыг ашиглана. Бүх командуудын гарын авлага(manual), хэрхэн ашиглах талаар жишээтэйгээ гарч ирнэ. Жишээ нь find командын талаар тусламж авая гэвэл man find гэж бичнэ.

4) vi
Архаг линүксчидийн ганц хэрэглэдэг тэxт/файл засварлагч. би ашиглаж мэдэхгүй, туулийн дургүй. Заавал юмийг хэцvv болгох гэсэн юм шиг зохиогдсон сонин эдитор.

5) cat
Теxт файлуудын доторх агуулгыг ни харуулахад зориулагдсан команд. Жишээ нь xxx.txt файлын доторхийг нь хармаар байвал cat xxx.txt

6) more
Дэлгэцэнд багтахааргүй их агуулгатай теxт файлыг дэлгэцэнд багтах хэмжээгээр нь таслаж харуулахад ашиглана. cat xxx.txt | more

7) grep
Ямар нэгэн теxт файл дотроос үг хайхад ашиглана. Жишээ нь xxx.txt файл дотор passwd гэсэн үгийг хайхийн тулд; grep “passwd” xxx.txt

8 ) chmod
Линүкс дээр файлууд нь 3 янзын эрхтэй байдаг; унших(r)-бичэх(w)-ажилуулах(x). Энэ гурван эрх нь 3 груп тус бүрт нь тодорхойлогддог; өөрт-манай групд-бvгдэд гэсэн. Жишээ нь script.sh гэсэн файлд ажилуулах эрх өгөхийн тулд; chmod +x script.sh

9) ps
Линүкс-д арын албанд ажиллаж байгаа процэссуудыг харах.

10) cp, mv, rm
Файл хуулах, устгах болон зөөх(нэрийг нь өөрчлөхөд) ашиглана.
Хуулах; cp huuchin.txt shine.txt
Устгах; rm fail.txt
3өөх(нэр өөрчлөх); mv huuchin.txt shine.txt
Хавтас устгах(дотор нь хоосон байх ёстой); rmdir havtas
Хавтас дах бүх файлыг устгах; rm -rf *
За тэгээд энэ арван командыг мэддэг байхад линүксээр хол явна дааа :)
Амжилт хүсье.

Эх сурвалж; http://blog.lxpages.com/2007/02/25/top-10-linux-commands-for-newbies/



Эх код хайх

Код бичиж байх явцад бусдын бичсэн кодоос санаа авах, эсвэл ижил төстэй кодыг ашиглах хуулж тавих шаардлагууд зөндөө гардаг програмистуудад. Тэр болгонд гүүглдээд байх ядаргаатай. Тийм болхоор яг энэ зорилгоор ашиглаж болох Koders.com гэдэг гоё сайт байдаг юм. Та энэ сайтнаас хайлт хийхдээ програмчлалын хэлээр, лицэнзийн төрөлөөр нь ангилах боломжтой. Мөн энэ сайтаас код хайхдаа заавал сайт руу нь орж хайлт хийх шаардлагагүй, ашиглаж байгаа хөгжүүлэх орчноосоо плагин-ийг нь суулгаад л шууд хайлт хийж болно. Eclipse, VS.NET болон Firefox дээр суух чадвартай. Ашиглаад үзээрэй. Заавал таньд хэрэг болно.

Мөн сүүлд гүүглийн код хайх мотор ажиллаж эхэлсэн.
- http://www.dhtech.com/hujii/archives/29-Google-Code-Search.html
- http://www.google.com/codesearch
- http://www.plentyofcode.com/2007/07/top-10-source-code-search-engines.html


Гарын авлагууд - PHP, Rails, Java…

PHP
http://www.ilovejackdaniels.com/php_cheat_sheet.pdf

CSS
http://lesliefranke.com/files/reference/csscheatsheet.html
http://home.tampabay.rr.com/bmerkey/cheatsheet.htm

Ruby on Rails
http://ruby.cenophobie.com/RubyCheat.pdf
http://www.blainekendall.com/uploads/RubyOnRails-Cheatsheet-BlaineKendall.pdf

Java
http://mindprod.com/jgloss/jcheat.html
http://lesliefranke.com/files/reference/javacheatsheet.pdf

JSP
http://ndpsoftware.com/JSPXMLCheatSheet.html

Javascript
http://tiger.la.asu.edu/Quick_Ref/javascript_cheat_sheet.pdf

HTML
http://www.webmonkey.com/webmonkey/reference/html_cheatsheet/
http://lesliefranke.com/files/reference/htmlcheatsheet.pdf

Unix
http://mainline.brynmawr.edu/~gtowell/unix.pdf
http://freeengineer.org/learnUNIXin10minutes.html

Linux
http://www.denness.net/LinuxCLICheatSheet.pdf

C
http://claymore.engineer.gvsu.edu/~steriana/226/C.CheatSheet.pdf

C++
http://www.dreamincode.net/downloads/ref_sheets/cpp_reference_sheet.pdf



Үнэгүй цахим номнууд

Програмчлалын номнууд
http://www.digilife.be/quickreferences/books.htm
http://mirrors.cn99.com/books/

Линуксийн номнууд
http://www.ssuet.edu.pk/%7Eamkhan/Linuxbooks/linux.htm
http://www.hackemate.com.ar/textos/Linux/

Бүх төрөл
http://www.unix.org.ua/
http://ftp.cdut.edu.cn/pub/document/book/

Addison.Wesley, Oreilly, Wiley, Premier Press номнууд
http://webpages.charter.net/akah/knowledge/

http://kickjava.com/books/

http://rapidsharebooks.blogspot.com/

http://salaam.cs.buap.mx/EBOOKS



C# «-» VB.NET код хөрвүүлэгч

.NET дээр ажиллаж байхад хамгын гоё зүйлүүдийн нэг бол хүссэн хэлээ ашиглах. Мэдээж ихэнх хүмүүс нэг хэлээ дагнадаг болхоор нэтээс ямар нэгэн жишээ олоход тэр нь хэрэглэдэггүй хэл дээр байх тохиолдол зөндөө байдаг. Ийм үед та энэ хөрвүүлэгчийг ашиглан өөрийнхөө мэддэг хэлрүүгээ шилжүүлж ашиглаж болохнээ.

- http://www.carlosag.net/Tools/CodeTranslator/Default.aspx
- .NET фрэймворк



SOA - Үйлчилгээнд суурилсан архитектур

Одоо үед ямар нэгэн програм хангамж зөвхөн нэг компьютэр дээр ямар нэгэн өөр систэмээс хамааралгүй ажиллах нь ховор. Ядаж төлбөр тооцоо хийх гэж банкны системтэй холбогдох шаардлагатай. Эсвэл нэгэн портал гэхэд цаг агаарын мэдээгээ авах гэж гурав дагч систем рүү холбогдох шаардлага гардаг. Энэ тохиолдолд програм хөгжүүлэгчид янз язнын аргуудыг ашиглаж энэ асуудлыг шийддэг. Энэ шийдлүүдийг жагсааваас:|
- Socket programming
- Messaging Service (JMS, MSMQ)
- COM+
- FTP
- .NET Remoting
- Web Service буюу Вэб үйлчилгээ

Энэ аргууд дундаас цаг хугацаа, туршилт хэрэглээний явцаар шалгарч үлдсэн нь яах аргагүй Вэб Үйлчилгээний арга юм.Вэб Үйлчилгээ нь ашиглахад маш хялбар бөгөөд, HTTP буюу бидний сайн мэдэх вэб протоколыг ашигладгаараа бусад аргуудаас давуу талтай. Интэрнэт гэгдэх мэдээллийн далайгаас энд тэндхийн үнэ төлбөргүй вэб үйлчилгээнүүд зөндөөг олох боломжтой. Жишээ нь цаг агаарын мэдээ авах, валютын ханшийг мэдэх, хайлт хийх, хэрэглэгчийн аль улсаас болохыг IP-гаар нь олох гэх мэт… Миний олсон энэ сайтаас та дээрх үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой.

- http://www.webservicex.net/WCF/default.aspx

(Вэб уйлчилгээ нь төлбөртэй ч байж болно)
- http://www.xmethods.net

PS: Удахгүй Монгол-ынхоо зарим нэгэн газруудаас вэб үйлчилгээг авдаг болох болтугай. Жишээ нь наад зах нь Монгол Банк-наасаа валютын ханшаа авдаг, Ус Цаг Уурын газраасаа цаг агаараа авах гэм мэт. Болтугай болтугай!



PDF файл үүсгэх

Pdf creatorhttp://sourceforge.net/projects/pdfcreator/ хаягнаас “pdf creator” програмыг буулгаж аваад компьютертаа суулгахад таны PC дээр “Pdf creator” гэсэн нэртэй нэгэн Принтэр суусан байна. Тэгээд та pdf болгохыг хүссэн word, excel, html эсвэл ямар ч хамаагүй файлээ нээдэгээрээ нээгээд цаасан дээр принтлэж байгаа юм шигээр Принт гэж сонгоод принтлэх цонх нээгдэхээр тэндээс принтэрийн жагсаалтнаас “pdf” гэсэн нэртэй принтэрийг сонгоорой. Ингээд таны файлууд pdf болчихлоо.
Амжилт хүсье.


Ubuntu-д Виндoвс фонт ашиглах

Лаптоп дээрээ Ubuntu суулгасaнаас хойш фoнт нь нэг л тaалагдаж өгөхгүй байлаа. Виндoвсын фонтуудад хэтэрхий дассан болоод ч тэр үү, угaасaа виндовс фoнтууд гоё болоод ч тэр үү. Тэгээд фoнтоо сoлихоор шийдээд интернетийг ухаад ашгүй оллоо. Та бүхэн ч гэсэн Ubuntu-гaа тaнил Arial, Times, Tahoma … фoнтуудтайгаар ашиглаарай.

1. sudo apt-get install msttcorefonts
2. wget http://www.osresources.com/files/centos-windows-fonts/fontconfig.tbz
3. sudo tar xvjpf fontconfig.tbz -C /etc/fonts/
4. Logout and Login


Олон мессенжер ашиглах

- MSN мессенжерийг ашиглахад заавал @hotmail.com юмуу эсвэл @msn.com өргөтгөлтэй мэйл хаягтай байх албагүй. Та @yahoo.com, эсвэл @gmail.com хаягаараа ч гэсэн MSN мессенжерт холбогдох боломжтой. Ингэхийн тулд .NET паспорт авах шаардлагатай энэ хаягнаас. Тэгээд л тэр бүртгүүлсэн э-мэйл хаягаараа маикрософт-ийн .NET паспорт ашигладаг ямар ч газар холбогдох нэвтрэх боломжтой.

- Yahoo болон MSN хоёрын хийсэн хэлэлцээрийн дагуу энэ хоёр мессенжерүүд хоорондоо харилцах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл та Yahoo мессенжер дотроо MSN ашигладаг найзуудийнхаа э-мэйл хаягийг шууд нэмээд л харицаж болно гэсэн үг. Ингэхийн тулд та мессенжерийнхээ хамгийн сүүлийн хувилбарыг суулгах хэрэгтэй.

- Хэрэв таны харилцдаг хүмүүс өөр өөр мессенжерүүд(AIM, ICQ, Jabber, MSN, Yahoo!, IRC, Novell GroupWise …) хэрэглэдэг бол та тэр бүгдтэй ганцхан мессенжер суулгаад л харилцаж болдогийг мэдэх үү? Тэгэхийн тулд та Pidgin гэдэг мессенжерийг эндээс татаж аваад суулгаарай. Эсвэл ямар нэгэн програм суулгахгүйгээр http://www.meebo.com хаягаар орж харилцаж болно.


Том хэмжээтэй файл хадгалах, мэйлээр явуулах

Gmail одоо 20 мегабайт хэмжээтэй файл аттачлаж болдог болсон ч хааяа бидэнд илүү том хэмжээтэй файл хэн нэгэн рүү явуулах шаардлага зөндөө гардаг. Энэ асуудлаас гарах замууд интернетээр дүүрэн байнаа. Зарим сайтууд 100 мегабайт хүртэл хэмжээтэй файлийг нэг удаа байршуулах боломжтой, нийт 1 гигабайт хүртэл зай өгдөг байхад, зарим нь бүүр 250 мегабайт хэмжээтэй файл явуулах боломжийг олгодог. Эд нар нь нэг үгээр бидний интернет дэх харддиск гэж нэрлэгдэж болох юм л даа. Ажиллах зарчим нь гэвэл та хэн нэгэнд явуулахыг хүссэн файлаа энэ сайт дээр байршуулаад тэр файлынхаа линкийг нь мэйлээр найздаа илгээнэ. Харин найз чинь тэр линкийг ашиглаж таны байршуулсан файлыг татаж авна.

Та доор хаягуудаас ийм үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй өгдөг сайтуудыг олж болно. Минийхээр бол хамгийн дажгүй нь Box.net байх. Хэрэглэхэд урамтай, элдэв шалдав реклам энэ тэр гараад байхгүй.

  • http://box.net/
  • http://mediamax.streamload.com/
  • http://www.civilnetizen.com/
  • http://www.divshare.com/
  • http://www.uploading.com/
  • http://www.mediafire.com/
  • http://www.pando.com/
  • http://www.4shared.com/
  • http://www.yousendit.com/
  • http://www.megaupload.com/
  • http://www.zupload.com/
  • http://www.dropsend.com/
  • http://www.mailbigfile.com/
  • http://www.leapfile.com/
  • http://www.mediamax.com/
  • http://www.orbitfiles.com/
  • http://www.drivehq.com/
  • http://www.tubesnow.com/
  • http://www.transferbigfiles.com/
  • http://fileho.com/
  • http://www.flipdrive.com/
  • http://www.xdrive.com/
  • http://www.imageshack.us/
  • http://www.loadman.de/
  • http://filexoom.com/
  • http://www.justupit.com/
  • http://www.streamupload.com/
  • http://www.esnips.com/
  • http://www.zupload.com/
  • http://www.sharebigfile.com/
  • http://www.filecache.de/upload
  • http://www.upload2.com/
  • http://www.rapidupload.com/



eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks