Tuesday, June 01, 2010

BizMarket.mn боломжууд - 1

www.bizmarket.mn сайтад бусад сайтуудаас онцлох дараах боломжуудыг бид хийхийг хичээсэн. Үүнд;

1. Бараануудыг харьцуулж болно - http://bizmarket.mn/productCompare?ids=74-82-89-92
2. Бараануудыг төрлөөр нь эсвэл бусад үзүүлэлтэйр нь шүүж болно - http://bit.ly/chraKy
Жишээ нь: хөдөлгүүрийн багтаамж, CPU, эсвэл өнгө гэх мэт...
3. Шинээр орсон бараануудыг RSS-ээр авч унших, эсвэл сайтдаа байршуулах -http://bizmarket.mn/rss
4. Олон бараатай гишүүд дэлгүүр нээх боломжтой - http://bizmarket.mn/stores
5. Онлайнаар гэрээт байгууллагуудын барааг худалдаж авах боломжтой. Жишээ нь:http://bizmarket.mn/p/76
6. Сайтад сэтгэгдлээ үлдээж болно - http://bizmarket.mn/guestbook

Бид энэхүү сайтыг гишүүдийнхээ хэрэгцээнд тохируулан байнга шинэчлэн, шинэ шинэ боломжууд нэмж ажиллана гэдэгт та бүхэн эргэлзэх хэрэггүй.


5/31-ийн нууц буюу BizMarket.mn нээлт

Сайн байцгаана уу,

Та бүхэнд шинэ сайт танилцуулах гэж байгаадаа баяртай байна.

Өнөөдрөөс буюу 5 сарын 31-нээс эхлэн Монголын цахим орон зайд www.bizmarket.mn - Онлайн худалдаа болон арилжааны сайт мэндэлж байна. Бид системээ эхний 1 сарын хугацанаад бета буюу туршилтын журмаар ажилуулж хэрэглэгчдийн санал хүсэлт гомдлыг хүлээн авч сайжруулсаар хүн бүхний хэрэгцээнд тохирсон системийг та бүхний тусламжтай босгоно гэдэгтээ итгэлтэй байна.

www.bizmarket.mn сайтын зорилго нь хувь хүмүүс болон худалдаа эрхлэгчдийн арилжааг онлайн орчинд хөрвүүлж, тэднийг оновчтой холбох бизнесийн гүүр болох юм.

Хэрэглэгч та бүхэн www.bizmarket.mn сайттайгаа танилцан бидэнд санал бодлоо илэрхийлнэ үү.

Хүндэтгэсэн,
Синглтон ХХК хамт олон

Жич: www.bizmarket.mn -д та BizNetwork хэрэглэгчийн мэдээллээрээ шууд нэвтрэх боломжтой


Thursday, May 13, 2010

“PHP5 Symfony” сэдэвт сургалт амжилттай боллоо

Синглтон ХХК нь вэб портал програмчлал, онлайн маркетинг, вэб технологийн сургалт болон зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Вэб технологийн чиглэлээр Ньютел ХХК, Монголын Хөрөнгийн бирж дээр сургалт зохион байгуулж байсан бөгөөд ээлжит сургалт болох PHP5 Symfony фрэймворкийг вэб-д суурилсан програм хангамж хөгжүүлэхэд хэрхэн оновчтой ашиглах талаар практикт суурилсан сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.

Symfony нь 9 жилийн туршид хөгжүүлэлт хийгдэж байгаа, нээлттэй эх бүхий PHP-ийн хамгийн түгээмэл фрэймворк бөгөөд илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан, дэлхийн томоохон компаниуд энтэрпрайз түвшний хэмжээнд хэрэглэж байгаагаараа онцлог юм. Жишээ нь:
http://answers.yahoo.com, http://www.delicious.com,http://bookmarks.yahoo.com гэх мэт...

Сургалтад нийт 20 гаруй төр, хувийн хэвшлийн компаниудын 24 програм хангамжийн мэргэжилтэн, програмистууд хамрагдаж амжилттай төгсөн сертификатаа гардан авлаа.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
enkhtuya@singleton.mn хаягаар авна уу.

Da54195169e45d9b0a476225a6b16f1b
Дэлгэрэнгүй мэдээллийг болон суралцагчдын бүтээлийг эндээс үзнэ үү -http://biznetwork.mn/topic/show/14853/1



5/31 нууцаа дэлгэнэ.

Монголын интернет маркетингийн зах зээлд өөрийн байрь сууриа эзэлж олонд танигдсан Синглтон компани нь 5-р сарын 31-нд өөрийн шинэ бүтээлээ танилцуулах гэж байна.

Тус шинэ брэндийнхээ талаар одоогийн байдлаар маш их нууцлаж байгаа бөгөөд 5/31 хөдөлгөөнд элсэн орсноор тус өдөр ямар брэнд болохыг нь мэдэж авах юм байна. Энэхүү бүтээгдэхүүн нь одоогийн Монголын интернетийн орчинд үгүйлэгдэж байгаа хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна хэмээн тус компанийхан итгэлтэй байна.

Тус компанийн хэрэгжүүлж буй BizNetwork.mn төслийг монголын ажил хэрэгч залуус хэдийнээ мэдэх бөгөөд бизнесийн сүлжээний шилдэг сайт болж чадсан билээ.

Монголын интернет бизнесийн салбарт цаашид олон олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгжүүлээрэй хэмээн цаашдын ажилд нь сайтынхаа бүх уншигчдын өмнөөс амжилт хүсье.



Wednesday, March 31, 2010

NameCard Day 2 урьж байна

Тэгвэл та бүхнийг www.biznetwork.mn сүлжээ сайтаас гишүүдийнхээ дунд зохион байгуулж буй зангиагүй уулзалт буюу “Name Card Day 2” өдөрлөгийн арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү арга хэмжээ нь 2010/04/02-ны өдрийн 18 цагаас SS Club ресторанд зохион байгуулагдах юм байна.


Энэхүү арга хэмжээг Интернэт худалдааны тэргүүлэгч вэб сайт www.tedy.mn болон GEM Draft нар спонсор гишүүнээр оролцож байгааг дуулгахад таатай байна.

Та энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Танилуудтайгаа уулзаж хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавих
- Өөрийн эрхэлж буй бизнесээ бусдад таниулах шинэ харилцагч хамтрагч олж авах
- Ажил олгогчид болон шилдэг мэргэжилтэнтэй холбоо тогтоох
- Шинэ санаа, шинэ боломж, шинэ танил, шинэ карьер
- Нэрийн хуудсаа солилцох
- Шинэ үеийн шилдэг технологи 3.5G технологийн гар утас зэрэг хожих боломжтой юм.


Thursday, March 25, 2010

"PHP5 Symfony" сэдэвт практикт суурилсан сургалт

Синглтон ХХК PHP5 Symfony фрэймворкийг вэб-д суурилсан програм хангамж хөгжүүлэхэд хэрхэн оновчтой ашиглах талаар практикт суурилсан сургалтыг явуулах гэж байна.




Дэлгэрэнгүй мэдээллийг - http://biznetwork.mn/training/show/id/114


Symfony гэж юу вэ?
Symfony нь 9 жилийн туршид хөгжүүлэлт хийгдэж байгаа, нээлттэй эх бүхий PHP-ийн хамгийн түгээмэл фрэймворк бөгөөд илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан, дэлхийн томоохон компаниуд энтэрпрайз түвшний хэмжээнд хэрэглэдэг. Жишээ нь: http://answers.yahoo.com, http://www.delicious.com, http://bookmarks.yahoo.com гэх мэт...

Сургалтын зорилго

Сургалтанд хамрагдсан сурагчдад дараах мэдлэгүүдийг олж авч, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх. Үүнд:

  • Symfony суурилуулж, тохиргоо хийх
  • MVC бүтцийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болох
  • Symfony програм шинээр үүсгэж, бүтээх
  • Controller Layer түвшнийг ангилж сурах
  • Тэмплэйт болох харагдах байдлыг ашиглаж сурах (View Layer)
  • URL-ийг хэрхэн цэвэрхэн, ойлгомжтой, богинохон байлгах
  • Өгөгдлийн сантай объект хандлагат байдлаар ажиллах
  • Форм-той ажиллах, Validation-ийг автоматжуулах
  • AJAX ашиглан вэбээ улам хэрэглээ өндөртэй болгох
  • Вэб програмаа илүү хурдан болгох, кэйшлэх
  • Олон хэл дэмждэг бүтэцтэй ажиллах
  • Админ буюу вэбийн удирдлагын хэсгийг автоматаар үүсгэх
  • Нэмэлт бэлэн plugin ашиглаж сурах

Мөн дараах сэдвүүдээр чөлөөт ярилцлагуудыг хийнэ.

  • PHP5 олон улсын сертификат авах талаар зөвлөгөө
  • Symfony-ийн ирээдүй ба боломж
  • Web 2.0 тухай ойлголттой болох, хэрхэн хөгжүүлэх талаар
  • Дэлхийн web 2.0 бизнесийн орчин, Монголд интернэт бизнесийн чиглэлээр ажиллах
  • BizNetwork.mn шиг вэб аппликешн бүтээхэд анхаарах зүйлс
Хэн хамрагдаж болох вэ
  • Илүү бүтээлч, хурдан, найдвартай, стандарт-д нийцсэн вэб аппликешн бүтээхийг хүсэгчид
  • Вэб програмчлалын суурь мэдлэгтэй
  • HTML, CSS, Javascript-ийн суурь мэдлэгтэй
  • Програмчлалын ямар нэг хэлийг эзэмшсэн
  • Ямар нэгэн өгөгдлийн баазтай ажиллаж чаддаг
Сургалтын агуулга болон хэлбэр

Сургалтыг Symfony-ийн үндсэн онолуудаас гадна, илүү практикт суурилсан хэлбэрээр туршлага солилцох, мэдлэг дамжуулах, чөлөөт ярилцлага явуулах, дасгал хийх зэрэг байдлаар явуулна. Онолууд англи хэл дээрх слайдаар монгол тайлбартайгаар явагдана. Сургалтын хугацаанд нэг бүрэн төслийг хийж дуусгана.

Хугацаа

2010 оны 4 сарын 20-нд эхлэнэ. Нийт 30 цаг + Практик

Сургалт 18:30-21:30 хооронд МТҮП дээр явагдана.

Багшийн тухай

В. Баярсайхан – http://biznetwork.mn/profile/bayarsaikhan
Турк улсад програм хангамжийн чиглэлээр бакалавр хамгаалсан , мэргэжлээрээ гадаад дотоодын компаниудад 7 дах жилдээ ажиллаж байгаа, PHP5 Zend сертификаттай.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Symfony framework ашиглан дотоодын болон аутсорсингийн вэб орчны төслүүд дээр ажиллаж байна.
Уг сургалтыг Монголын хөрөнгийн бирж болон Newtel компаниудад тус тус явуулж байсан туршлагатай.

Төлбөр:

Хувь хүн: 150$
Байгууллагын ажилтан: 250$ + НӨАТ

Хөнгөлөлт:

4 сарын 10-аас өмнө бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд нийт төлбөрийн 10% хямдралтай
Нэг байгууллагаас нэгээс дээш ажилтан хамрагдвал хоёрдах хүнээс эхлэн 20% хөнгөлөлт
Хувь хүн 3-аас дээш бүлгээрээ бүртгүүлвэл 20% хөнгөлөлт

Бүртгэл

Бүртгэлийг enkhtuya@singleton.mn хаягаар хүлээн авах бөгөөд доорх мэдээллийг илгээнэ үү.

  1. Овог Нэр
  2. Албан тушаал/ байгууллага
  3. Холбоо барих утас, хаяг, имэйл хаяг
Холбоо барих

Э-шуудан: enkhtuya@singleton.mn
Утас: 9926-6757, 9911-1132
Синглтон ХХК



Thursday, January 07, 2010

Залууст баяр хүргэе.

Шинэ оны анхны өдөр biznetwork-ийн гишүүд өөрсдийн санаачлагаар асрамжын газарын ахмадуудаа баярлуулсан бичлэгийг орууллаа. Олны төлөө сайн ажил байлаа. Баяр хүргэе!






eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks