Tuesday, December 29, 2009

Шинэ оны мэнд хүргэе!

Эргээд харсан чинь энэ жил блогтоо наймхан бичлэг нэмсэн байна :) Завгүй байсан эсвэл илүү чухал ажилууд байсан юм болов уу. Блог гэдэг зүйл хуучирч шинээр гарч ирсэн зүйлс рүү самуурсантай холбоотой ч байж магадгүй.

Та бүхэн өнгөрч буй 2009 онд төлөвлөсөн санасан зүйлсээ бүтээж шинэ оноо угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ирэх ондоо илүү том зорилт тавин түүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллаж амьдраарай хэмээн хүсэх байна.

Блогтоо 2010 онд амьд байлгана гэж төлөвлөлөө. Ядаж л 8-аас их бичлэг оруулнааа :D

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж аз жаргалтай эрүүл энх амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай!

Хүндэтгэсэн
В.Баярсайхан


Monday, December 28, 2009

Biznetwork.mn - Та бидний амжилт шилдэг вэбсайт

Мэдээлэл Харилцаа Холбооны ШИЛДЭГ СОНГОЛТ -2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслол 2009 оны 12-р сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн шилдэг цахим хуудсаар та бидний тогтмол ашигладаг www.biznetwork.mn олон нийтийн сүлжээ веб сайт шалгарч энэхүү шагналыг СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан гардаж авлаа.


Дэлгэрэнгүйг : http://biznetwork.mn/topic/show/9903/1


Monday, December 07, 2009

Ажлын байрны зарыг блог болон вэб дээрээ байршуулах

BizNetwork-д байршигдсан ажлын заруудыг та блогынхаа уншигчдад зориулж байршуулмаар байвал доорх RSS хаягыг болгон оруулаарай. Ингэснээр таны сайт дээр ажлын байрны шинэхэн зарууд цаг алдалгүй байрших болно.


Мөн та ажил хайж байгаа бол өөрийнхөө мэргэжлийн ажлыг цаг тухайд нь имэйлээр хүлээн авах боломжтой боллоо. Ингэснээр ажлын байрны зарлал байршуулж байгаа байгууллагууд маань илүү хурдан хайсан хүнээ олох боломжтой болж байгаа юм.

Тохиргоог доорх хаягнаас хийнэ үү: http://biznetwork.mn/job/jobSend



Monday, October 12, 2009

BizNetwork түгээх товчийг Blogger дээрээ байршуулах

1. Админ хэсгээс Layout > Edit HTML
2. Expand Widget Templates хэсгийг чэклэнэ.
3. Тэмплэйт дотроо, <data:post.body/> хэсгийг хайж олно
4. Яг тэрнийхээ дараа нь доорх кодыг хуулж байршуулна:

<script>function biz_share() {u=location.href;t=document.title;window.open('http://biznetwork.mn/share?u='+encodeURIComponent(u),'sharer','toolbar=0,status=0');return false;}</script><a href="http://biznetwork.mn/share?u=url" onclick="return biz_share()" target="_blank"> <img src="http://www.biznetwork.mn/images/biz_share.png" alt="BizNetwork танилууддаа түгээх" /> </a>

5. Тэмплэйтээ хадгална


Friday, October 09, 2009

BizNetwork-д блог бичлэгээ Түгээх

Та өөрийнхөө сайтнаас BizNetwork-руу мэдээ мэдээлэл түгээх маш амархан боллоо.
Сайтынхаа хэрэглэгчидэд доорх линкүүдээс аль нэгийг нь дарах боломжийг өгснөөр танай сайтны уншигчид таалагдсан мэдээллээ BizNetwork-ийнхаа танилуудад Түгээх гэсэн товчны тусламжтайгаар цацах боломжтой гэсэн үг юм. Ингэснээр танай сайтны уншигчдын тоо нэмэгдэх сайн талтай юм.

Хэрхэн ажиллах вэ?

Доорх 4 хялбар алхамаар таны сайт эсвэл блог дээрх мэдээг хэрхэн олон хүнд хүргэхийг харж болно.
  1. Танай сайтны эсвэл блогийн нэг мэдээ танай уншигчид маш их таалагдсан ба танилууддаа уг мэдээг уншуулахыг хүсч байна

  2. Та тухайн мэдээний доор Түгээх гэсэн товчийг байршуулсан байна

  3. Уншигч маань Түгээх гэсэн товчон дээр дарснаар BizNetwork-ийн танилууддаа уг мэдээний гарчиг, URL хаяг болон өөрийн тайлбарыг бичин түгээнэ

  4. BizNetwork-ийн танилууд нь танилынхаа санал болгосон уг мэдээллийг нүүр хуудсан дээрээ харж дэлгэрэнгүйг уншихийн тулд танай сайт руу орно

Түгээх товчийг сайт эсвэл блог дээрээ байршуулах


Дараах байдлаар бид түгээх линкийг хүлээж авна.

http://biznetwork.mn/share?u={мэдээний эсвэл блог бичлэгийн URL}

Доорх Түгээх товчнуудаас аль нэгийг нь мэдээ, нийтлэл, эсвэл хуудас болгоныхаа төгсгөлд байршуулна уу.

Тескт хэлбэрээр байршуулах


Харагдах байдал:
Түгээх

HTML Код:


Зурган хэлбэрээр байршуулах


Харагдах байдал:


HTML Код:



Тусламж?

Хэрэв та блог эсвэл сайт дээрээ байршуулахад хүндрэл гарч байгаа бол бидэнтэй шууд холбоо тогтооно уу.


Sunday, May 10, 2009

100,000₮ - “МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЖ МЭТГЭЛЦЭЭН ӨРНҮҮЛЬЕ”

Нийт BizNetwork.mn-ийн гишүүдийн дунд “МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЖ МЭТГЭЛЦЭЭН ӨРНҮҮЛЬЕ” уриан нь дор сар болгоны 11-нд мэдлэгт тургуурласан мэдээ мэдээлэл, шинэлэг шийдэл тодруулсан, асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийн эзэнг 100.000₮-өөр урамшуулахаар шийдвэрлэлээ. 

Синглтон ХХК-ны зүгээс сарын бүрийн 5-ны өдөр болгон шилдэг 5 нийтлээч, мэргэлцээн өрнүүлэгчийг тодруулан зарлаж тухайн 5 гишүүд дээрээ нийт гишүүдийн санал хураалтыг сар бүрийн 11-ийн өдрийн 13.00 цаг хүртэл нээлттэй хэлбэрээр зохион байгуулна. 

Хамгийн олон санал авсан хүнийг нийт гишүүдэд зарлаж урамшуулалын мөнгийг шилдэг нийтлээчид олгох болно.

Мэдлэгээ бусадтай хуваалцаж, мэтгэлцэж мөнгө олцгооё.






Tuesday, April 28, 2009

МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж сур!

Монголд маань бүх зүйл үнэгүй байна. Бид бүгдийг аль болох төлбөргүй эсвэл төлбөр багатайгаар шийдэх/хийлгэх гэж ядаж байна. Ах дүү хамаатан садан эсвэл найз нөхдийн нэрийг барьж бүх зүйлийг үнэ төлбөргүй хийдэг/хийлгэдэг зуршилтай. За энэ хэд нь болохгүй бол улсаасаа үнэгүй юм нэхдэг заншилтай. Мөнгөгүй хийсээр хийлгэсээр байгаад тэрэндээ ч дасчихсан илүү хямдханаар хийлгэх, илүү олон зүйлийг үнэгүй авахын төлөө улайрсаар байгаад бүх зүйлийг ҮНЭГҮЙдүүлчихсэн. Үнэ багатай хийж өгч байгаа тал нь хөгждөггүй, арай гэж зардлаа нөхөөд л дуусдаг. Тэрнийгээ дагаад тэр хүмүүсийн үнэлэмж нь бас үнэгүйдчихсэн. Монголчууд тусч сэтгэлтэй, нэг нэгэндээ туслах сэтгэл нь цусандаа байдаг юм гэнэ лээ. Тиймээ цусандаа байдаг байж магадгүй, гэхдээ энэ тусч сэтгэлгээгээ ажлын талбарт битгий гаргаач. Хэн нэгнээс, эсвэл аль нэг байгууллагаас юм асуухдаа МӨНГӨ төлж бай, тэр чинь цаанаа тэр хүний ажилд нь маш их дэм болдог юм. Тэр мөнгөөр тэр хүн дараагийн том зүйлийг хийх хүч хуримтлуулдаг юм. Хэн нэгнээр ажил хийлгэх гэж байгаа бол битгий ХЯМДХАНААР хийлгэ. Хямдхан юмны цаана хямдхан үр дүн гардаг юм. Тэгээд ч хямдхан авсан ажлыг хийж байгаа хүн чинь хөгжиж чаддаггүй, хэзээд хямдханаараа үлддэг юм. Хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас үйлчилгээ эсвэл мэдээлэл авч байгаа бол МӨНГӨ төлж бай, тэр нь чамд удахгүй илүү сайн үйлчилгээ, илүү хэрэгтэй мэдээлэл болж буцаж ирнэ гэдэт итгэ.

Бид, бидний бизнес яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй байгаа гэж? Нэг бодоод үзье дээ. Том эдийн засагч нь биш ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд бодоод үзье... 

Үргэжлэлийг BizNetwork.mn-ээс > http://biznetwork.mn/topic/show/4168


Tuesday, January 20, 2009

BizNetwork.mn - Танил чухал

Хүний ажил амьдралд хамгийн чухал зүйл бол “ТАНИЛ” гэдгийг бид мэднэ. Монголын бизнесийн салбарт ажиллаж, бизнэс эрхлэж, сурч буй хүмүүст зориулан тэднийг танилцуулах, холбох зорилгоор Biznetwork - Business Social Networking төслийг хэрэгжүүлэн өнөөдрөөс эхлэн албан ёсоор олон нийтэд нээж байна. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн болох энэхүү төсөл нь олон хүмүүсийг хооронд нь холбож тэдний ажилд амжилт авчрахад нь гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

http://biznetwork.mn/



Tuesday, January 06, 2009

Таны вэбсайт хэдэн төгрөгний үнэтэй вэ?

www.websiteoutlook.com - нэртэй сайт Alexa статистик мэдээлэлд тулгуурлан вэбсайтны үнийг тогтоож байна. Миний бодлоор нэлээн бодитой үнэ гаргаж байх шиг байна. Монголын сайтуудыг харин жаахан худлаа гаргаад байна. Угаасаа ч монголын сайтууд маань рекламнаас тийм их мөнгө олж чаддаггүйл болохоор. Хэрэв монгол сайтууд англи агуулгатай, мөн эн их хандалтууд нь олон улсаас байсан бол ч цөм авах байжээ. Ингэж бодохоор дэлхий бөөрөнхий хэвээрээ л байна даа :D



eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks