Friday, August 24, 2007

Монхаяг 165$ гэнүү!

Энд нэг шүүмжлэл маягийн юм бичэх гэсэн юм. Манайхан сүүлийн үед сайхан сайхан зүйлс хийж байгаа. Гэвч зарим зүйлүүдэд дутагдалтай юм анзаарагддаг. Дутагдлууд байх ч ёстой гэхдээ тэрнийг нь хэн нэгэн бичэх хэрэгтэй байх. Энд би хэн нэгний бизнесийг нураах сонирхол агуулаагүй. Зүгээр л миний хувийн бодол гэдгийг илэрхийлэх байна. Саяхнаас интернет хаяглалд крилл үсгээ ашиглаж болдог боллоо энээ тэрээ гээд баахан юм сонсогдоод байсныг санаж байгаа байх. Ингэдэг бол ёстой гоёоо нээрэй. Ер нь яагаад латинаас бусад цагаан толгой ашигладаг орнуудад энэ үйлчилгээ хөгжөөгүй юм болоо! Бид ч бусдын хийгээгүйг хийчэхдэг лаг юмаа. Энэ нь google.com гэж хөтөч-ийнхаа хаягийн хэсэгт бичихийнхээ оронд "гоогл" гэж бичдэг болно гэсэн үг л дээ. Та өөрийнхөө брэнд, компаний нэр, хувийн нэр энээ тэрээгээ хурдхан аваарай гээд рекламдаад байсныг санаж байна. Тэгээд Датаком гэдэг газар ".MN" өргөтгөлтэй домайн нэрээ 35-50$-оор зараад ханахгүй (зардал нь за ихдээ л 15 ногоон ч хүрэхгүй байх гэж ТААМАГЛАЖ байна. монополчлол гэдэг юм энэ байх. Би домайн нэр авбал нэр-mn.com гэж авна ;) ) бас дээр нь Монхаяг гэдэг нэг юм гаргаж ирээд тэрийгээ дахиж 15$-оор зарах гэж байгаа юм бол доо гэж нэлээн сонирхож орж үзлээ. Панаалны л юм харагдаж байхий. Тэрийг нь тэгээд худалдаж авдаг хүн байдал юм байх гэж бодсон шигээ. Тэгээд өөрийхнөө нэрийг домайн авч байгаа юм шиг л бүртгүүлээд үзтэл "Та авах боломжтой" гэнээ. Авяа гээд дараагийн хуудас руу нь ортол 165$ нэхдэг гэнээ. Ийм үлгэр байх уу тамин ээ! За яахав баг саг гадарладаг юмаа ингээд ялгаад салгаад ойлгодог юм байж. Миний мэдэхгүй өчнөөн салбарт бизнес эрхлэгчид болон улс төрчид надаар ингэж тоглож байгаа байх даа гэж бодогдох юм. Аймаар аймаар.

За яахав тэр 165$ гэж нисээд ч яахав, 15$-оор "энгийн" гэдэг хэлбэрээр нь авья гэж бодёо л доо. Тэгсэн ч тэр нь зүгээр ажилладаг бол болойсой. Заавал internet explorer-оор, крилл гараа зөв тохируулсан, дээр нь бас монголд байдаг ISP-нуудын DNS сервер-ийг л ашиглаж байгаа хүмүүст харагдах юмсанжээ. Үлгэр ингээд төгсөв. Цэг.


Tuesday, August 21, 2007

Хамгийн олон нэр төрлийн цахилгаан бараа борлуулагч!?

Хэрэв та инээмээр байвал Midas/Monita-гийн 2006 оны шилдэг сонголтуудыг уншаарай. Монгол-ийн IT-гийн хөгжил дажгүй гэж хүмүүс бодож байгаа, би ч гэсэн тэгж бодож байна. Гэхдээ энэ хөгжил цаг үеийнхээ урсгалаар хөгжиж байгаа хөгжил юмуу даа. Анх ардчилал гараад Монголд маань машины тоо ихэссэнтэй, лангуунууд бараагаар дүүрсэнтэй адилтгаж болох юм.
Tа энэ оний шалгаруулалтуудыг уншсаны дараа ямар нэгэн юм буруу явагдаад, хэн нэгэн этгээдүүд энэ байгууллагуудийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж ажиллуулаад байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх бизээ. Эсвэл үнэхээр IT-тай ямар ч холбоогүй өөр мэргэжилтэй хүмүүс энэ номинацуудийг гаргасан юм болов уу?

Холбоосууд
- Шилдэг сонголт 2006
- Оны шилдэг хvмvvс
- Шалгаруулалтанд нэр дэвшсэн бvтээгдэхvvн
- Cанал асуулганд єргєнєєр оролцоно уу (ажилладаггүй! )
- http://baynaa.blogspot.com/2006/12/midasmonita-2006.html




eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks