Синглтон ХХК нь вэб портал програмчлал, онлайн маркетинг, вэб технологийн сургалт болон зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.
Вэб технологийн чиглэлээр Ньютел ХХК, Монголын Хөрөнгийн бирж дээр сургалт зохион байгуулж байсан бөгөөд ээлжит сургалт болох PHP5 Symfony фрэймворкийг вэб-д суурилсан програм хангамж хөгжүүлэхэд хэрхэн оновчтой ашиглах талаар практикт суурилсан сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.
Symfony нь 9 жилийн туршид хөгжүүлэлт хийгдэж байгаа, нээлттэй эх бүхий PHP-ийн хамгийн түгээмэл фрэймворк бөгөөд илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан, дэлхийн томоохон компаниуд энтэрпрайз түвшний хэмжээнд хэрэглэж байгаагаараа онцлог юм. Жишээ нь: http://answers.yahoo.com, http://www.delicious.com,http://bookmarks.yahoo.com гэх мэт...
Сургалтад нийт 20 гаруй төр, хувийн хэвшлийн компаниудын 24 програм хангамжийн мэргэжилтэн, програмистууд хамрагдаж амжилттай төгсөн сертификатаа гардан авлаа.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг enkhtuya@singleton.mn хаягаар авна уу.
Thursday, May 13, 2010
“PHP5 Symfony” сэдэвт сургалт амжилттай боллоо
Posted by bayarsaikhan at 6:56 PM 0 comments
5/31 нууцаа дэлгэнэ.
Монголын интернет маркетингийн зах зээлд өөрийн байрь сууриа эзэлж олонд танигдсан Синглтон компани нь 5-р сарын 31-нд өөрийн шинэ бүтээлээ танилцуулах гэж байна. Тус компанийн хэрэгжүүлж буй BizNetwork.mn төслийг монголын ажил хэрэгч залуус хэдийнээ мэдэх бөгөөд бизнесийн сүлжээний шилдэг сайт болж чадсан билээ. Монголын интернет бизнесийн салбарт цаашид олон олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгжүүлээрэй хэмээн цаашдын ажилд нь сайтынхаа бүх уншигчдын өмнөөс амжилт хүсье.Тус шинэ брэндийнхээ талаар одоогийн байдлаар маш их нууцлаж байгаа бөгөөд 5/31 хөдөлгөөнд элсэн орсноор тус өдөр ямар брэнд болохыг нь мэдэж авах юм байна. Энэхүү бүтээгдэхүүн нь одоогийн Монголын интернетийн орчинд үгүйлэгдэж байгаа хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна хэмээн тус компанийхан итгэлтэй байна.
Posted by bayarsaikhan at 6:51 PM 0 comments
Labels: BizNetwork, Singleton
Wednesday, March 31, 2010
NameCard Day 2 урьж байна
Тэгвэл та бүхнийг www.biznetwork.mn сүлжээ сайтаас гишүүдийнхээ дунд зохион байгуулж буй зангиагүй уулзалт буюу “Name Card Day 2” өдөрлөгийн арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү арга хэмжээ нь 2010/04/02-ны өдрийн 18 цагаас SS Club ресторанд зохион байгуулагдах юм байна.
Энэхүү арга хэмжээг Интернэт худалдааны тэргүүлэгч вэб сайт www.tedy.mn болон GEM Draft нар спонсор гишүүнээр оролцож байгааг дуулгахад таатай байна.
Та энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Танилуудтайгаа уулзаж хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавих
- Өөрийн эрхэлж буй бизнесээ бусдад таниулах шинэ харилцагч хамтрагч олж авах
- Ажил олгогчид болон шилдэг мэргэжилтэнтэй холбоо тогтоох
- Шинэ санаа, шинэ боломж, шинэ танил, шинэ карьер
- Нэрийн хуудсаа солилцох
- Шинэ үеийн шилдэг технологи 3.5G технологийн гар утас зэрэг хожих боломжтой юм.
Posted by bayarsaikhan at 6:58 PM 0 comments
Labels: BizNetwork
Thursday, March 25, 2010
"PHP5 Symfony" сэдэвт практикт суурилсан сургалт
Синглтон ХХК PHP5 Symfony фрэймворкийг вэб-д суурилсан програм хангамж хөгжүүлэхэд хэрхэн оновчтой ашиглах талаар практикт суурилсан сургалтыг явуулах гэж байна. Symfony гэж юу вэ? Сургалтанд хамрагдсан сурагчдад дараах мэдлэгүүдийг олж авч, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх. Үүнд: Мөн дараах сэдвүүдээр чөлөөт ярилцлагуудыг хийнэ. Сургалтыг Symfony-ийн үндсэн онолуудаас гадна, илүү практикт суурилсан хэлбэрээр туршлага солилцох, мэдлэг дамжуулах, чөлөөт ярилцлага явуулах, дасгал хийх зэрэг байдлаар явуулна. Онолууд англи хэл дээрх слайдаар монгол тайлбартайгаар явагдана. Сургалтын хугацаанд нэг бүрэн төслийг хийж дуусгана. 2010 оны 4 сарын 20-нд эхлэнэ. Нийт 30 цаг + Практик Сургалт 18:30-21:30 хооронд МТҮП дээр явагдана. В. Баярсайхан – http://biznetwork.mn/profile/bayarsaikhan Хувь хүн: 150$ 4 сарын 10-аас өмнө бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд нийт төлбөрийн 10% хямдралтай Бүртгэлийг enkhtuya@singleton.mn хаягаар хүлээн авах бөгөөд доорх мэдээллийг илгээнэ үү. Э-шуудан: enkhtuya@singleton.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг - http://biznetwork.mn/training/show/id/114
Symfony нь 9 жилийн туршид хөгжүүлэлт хийгдэж байгаа, нээлттэй эх бүхий PHP-ийн хамгийн түгээмэл фрэймворк бөгөөд илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан, дэлхийн томоохон компаниуд энтэрпрайз түвшний хэмжээнд хэрэглэдэг. Жишээ нь: http://answers.yahoo.com, http://www.delicious.com, http://bookmarks.yahoo.com гэх мэт...Сургалтын зорилго
Хэн хамрагдаж болох вэ
Сургалтын агуулга болон хэлбэр
Хугацаа
Багшийн тухай
Турк улсад програм хангамжийн чиглэлээр бакалавр хамгаалсан , мэргэжлээрээ гадаад дотоодын компаниудад 7 дах жилдээ ажиллаж байгаа, PHP5 Zend сертификаттай.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Symfony framework ашиглан дотоодын болон аутсорсингийн вэб орчны төслүүд дээр ажиллаж байна.
Уг сургалтыг Монголын хөрөнгийн бирж болон Newtel компаниудад тус тус явуулж байсан туршлагатай.Төлбөр:
Байгууллагын ажилтан: 250$ + НӨАТХөнгөлөлт:
Нэг байгууллагаас нэгээс дээш ажилтан хамрагдвал хоёрдах хүнээс эхлэн 20% хөнгөлөлт
Хувь хүн 3-аас дээш бүлгээрээ бүртгүүлвэл 20% хөнгөлөлтБүртгэл
Холбоо барих
Утас: 9926-6757, 9911-1132
Синглтон ХХК
Posted by bayarsaikhan at 1:55 AM 0 comments
Labels: symfony
Thursday, January 07, 2010
Залууст баяр хүргэе.
Шинэ оны анхны өдөр biznetwork-ийн гишүүд өөрсдийн санаачлагаар асрамжын газарын ахмадуудаа баярлуулсан бичлэгийг орууллаа. Олны төлөө сайн ажил байлаа. Баяр хүргэе!
Posted by bayarsaikhan at 5:42 PM 0 comments
Labels: BizNetwork
Tuesday, December 29, 2009
Шинэ оны мэнд хүргэе!
В.Баярсайхан
Posted by bayarsaikhan at 9:52 PM 1 comments
Monday, December 28, 2009
Biznetwork.mn - Та бидний амжилт шилдэг вэбсайт
Мэдээлэл Харилцаа Холбооны ШИЛДЭГ СОНГОЛТ -2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслол 2009 оны 12-р сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн шилдэг цахим хуудсаар та бидний тогтмол ашигладаг www.biznetwork.mn олон нийтийн сүлжээ веб сайт шалгарч энэхүү шагналыг СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан гардаж авлаа.
Дэлгэрэнгүйг : http://biznetwork.mn/topic/show/9903/1
Posted by bayarsaikhan at 8:50 PM 3 comments
Labels: BizNetwork
Monday, December 07, 2009
Ажлын байрны зарыг блог болон вэб дээрээ байршуулах
Posted by bayarsaikhan at 1:51 AM 0 comments
Labels: BizNetwork, Ажлын байр, Ажлын зар
Monday, October 12, 2009
BizNetwork түгээх товчийг Blogger дээрээ байршуулах
1. Админ хэсгээс Layout > Edit HTML
2. Expand Widget Templates хэсгийг чэклэнэ.
3. Тэмплэйт дотроо, <data:post.body/> хэсгийг хайж олно
4. Яг тэрнийхээ дараа нь доорх кодыг хуулж байршуулна:
<script>function biz_share() {u=location.href;t=document.title;window.open('http://biznetwork.mn/share?u='+encodeURIComponent(u),'sharer','toolbar=0,status=0');return false;}</script><a href="http://biznetwork.mn/share?u=url" onclick="return biz_share()" target="_blank"> <img src="http://www.biznetwork.mn/images/biz_share.png" alt="BizNetwork танилууддаа түгээх" /> </a>
5. Тэмплэйтээ хадгална
Posted by bayarsaikhan at 9:05 PM 3 comments
Labels: BizNetwork, Share
Friday, October 09, 2009
BizNetwork-д блог бичлэгээ Түгээх
Та өөрийнхөө сайтнаас BizNetwork-руу мэдээ мэдээлэл түгээх маш амархан боллоо.
Сайтынхаа хэрэглэгчидэд доорх линкүүдээс аль нэгийг нь дарах боломжийг өгснөөр танай сайтны уншигчид таалагдсан мэдээллээ BizNetwork-ийнхаа танилуудад Түгээх гэсэн товчны тусламжтайгаар цацах боломжтой гэсэн үг юм. Ингэснээр танай сайтны уншигчдын тоо нэмэгдэх сайн талтай юм.
Хэрхэн ажиллах вэ?
Доорх 4 хялбар алхамаар таны сайт эсвэл блог дээрх мэдээг хэрхэн олон хүнд хүргэхийг харж болно.- Танай сайтны эсвэл блогийн нэг мэдээ танай уншигчид маш их таалагдсан ба танилууддаа уг мэдээг уншуулахыг хүсч байна
- Та тухайн мэдээний доор Түгээх гэсэн товчийг байршуулсан байна
- Уншигч маань Түгээх гэсэн товчон дээр дарснаар BizNetwork-ийн танилууддаа уг мэдээний гарчиг, URL хаяг болон өөрийн тайлбарыг бичин түгээнэ
- BizNetwork-ийн танилууд нь танилынхаа санал болгосон уг мэдээллийг нүүр хуудсан дээрээ харж дэлгэрэнгүйг уншихийн тулд танай сайт руу орно
Түгээх товчийг сайт эсвэл блог дээрээ байршуулах
Дараах байдлаар бид түгээх линкийг хүлээж авна.
http://biznetwork.mn/share?u={мэдээний эсвэл блог бичлэгийн URL}
Доорх Түгээх товчнуудаас аль нэгийг нь мэдээ, нийтлэл, эсвэл хуудас болгоныхаа төгсгөлд байршуулна уу.
Тескт хэлбэрээр байршуулах
Зурган хэлбэрээр байршуулах
Тусламж?
Хэрэв та блог эсвэл сайт дээрээ байршуулахад хүндрэл гарч байгаа бол бидэнтэй шууд холбоо тогтооно уу.Posted by bayarsaikhan at 8:47 PM 1 comments
Labels: blog
Sunday, May 10, 2009
100,000₮ - “МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЖ МЭТГЭЛЦЭЭН ӨРНҮҮЛЬЕ”
Синглтон ХХК-ны зүгээс сарын бүрийн 5-ны өдөр болгон шилдэг 5 нийтлээч, мэргэлцээн өрнүүлэгчийг тодруулан зарлаж тухайн 5 гишүүд дээрээ нийт гишүүдийн санал хураалтыг сар бүрийн 11-ийн өдрийн 13.00 цаг хүртэл нээлттэй хэлбэрээр зохион байгуулна.
Хамгийн олон санал авсан хүнийг нийт гишүүдэд зарлаж урамшуулалын мөнгийг шилдэг нийтлээчид олгох болно.
Мэдлэгээ бусадтай хуваалцаж, мэтгэлцэж мөнгө олцгооё.
Posted by bayarsaikhan at 8:43 PM 3 comments
Labels: BizNetwork
Tuesday, April 28, 2009
МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж сур!
Монголд маань бүх зүйл үнэгүй байна. Бид бүгдийг аль болох төлбөргүй эсвэл төлбөр багатайгаар шийдэх/хийлгэх гэж ядаж байна. Ах дүү хамаатан садан эсвэл найз нөхдийн нэрийг барьж бүх зүйлийг үнэ төлбөргүй хийдэг/хийлгэдэг зуршилтай. За энэ хэд нь болохгүй бол улсаасаа үнэгүй юм нэхдэг заншилтай. Мөнгөгүй хийсээр хийлгэсээр байгаад тэрэндээ ч дасчихсан илүү хямдханаар хийлгэх, илүү олон зүйлийг үнэгүй авахын төлөө улайрсаар байгаад бүх зүйлийг ҮНЭГҮЙдүүлчихсэн. Үнэ багатай хийж өгч байгаа тал нь хөгждөггүй, арай гэж зардлаа нөхөөд л дуусдаг. Тэрнийгээ дагаад тэр хүмүүсийн үнэлэмж нь бас үнэгүйдчихсэн. Монголчууд тусч сэтгэлтэй, нэг нэгэндээ туслах сэтгэл нь цусандаа байдаг юм гэнэ лээ. Тиймээ цусандаа байдаг байж магадгүй, гэхдээ энэ тусч сэтгэлгээгээ ажлын талбарт битгий гаргаач. Хэн нэгнээс, эсвэл аль нэг байгууллагаас юм асуухдаа МӨНГӨ төлж бай, тэр чинь цаанаа тэр хүний ажилд нь маш их дэм болдог юм. Тэр мөнгөөр тэр хүн дараагийн том зүйлийг хийх хүч хуримтлуулдаг юм. Хэн нэгнээр ажил хийлгэх гэж байгаа бол битгий ХЯМДХАНААР хийлгэ. Хямдхан юмны цаана хямдхан үр дүн гардаг юм. Тэгээд ч хямдхан авсан ажлыг хийж байгаа хүн чинь хөгжиж чаддаггүй, хэзээд хямдханаараа үлддэг юм. Хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас үйлчилгээ эсвэл мэдээлэл авч байгаа бол МӨНГӨ төлж бай, тэр нь чамд удахгүй илүү сайн үйлчилгээ, илүү хэрэгтэй мэдээлэл болж буцаж ирнэ гэдэт итгэ.
Бид, бидний бизнес яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй байгаа гэж? Нэг бодоод үзье дээ. Том эдийн засагч нь биш ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд бодоод үзье...
Үргэжлэлийг BizNetwork.mn-ээс > http://biznetwork.mn/topic/show/4168
Posted by bayarsaikhan at 10:54 PM 1 comments
Labels: Business
Tuesday, January 20, 2009
BizNetwork.mn - Танил чухал
Хүний ажил амьдралд хамгийн чухал зүйл бол “ТАНИЛ” гэдгийг бид мэднэ. Монголын бизнесийн салбарт ажиллаж, бизнэс эрхлэж, сурч буй хүмүүст зориулан тэднийг танилцуулах, холбох зорилгоор Biznetwork - Business Social Networking төслийг хэрэгжүүлэн өнөөдрөөс эхлэн албан ёсоор олон нийтэд нээж байна. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн болох энэхүү төсөл нь олон хүмүүсийг хооронд нь холбож тэдний ажилд амжилт авчрахад нь гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Posted by bayarsaikhan at 10:29 PM 6 comments
Labels: News
Tuesday, January 06, 2009
Таны вэбсайт хэдэн төгрөгний үнэтэй вэ?
www.websiteoutlook.com - нэртэй сайт Alexa статистик мэдээлэлд тулгуурлан вэбсайтны үнийг тогтоож байна. Миний бодлоор нэлээн бодитой үнэ гаргаж байх шиг байна. Монголын сайтуудыг харин жаахан худлаа гаргаад байна. Угаасаа ч монголын сайтууд маань рекламнаас тийм их мөнгө олж чаддаггүйл болохоор. Хэрэв монгол сайтууд англи агуулгатай, мөн эн их хандалтууд нь олон улсаас байсан бол ч цөм авах байжээ. Ингэж бодохоор дэлхий бөөрөнхий хэвээрээ л байна даа :D
Posted by bayarsaikhan at 1:27 AM 2 comments
Labels: Та мэдэх үү?
Monday, December 29, 2008
Мэдээлэл технологи чухал биш гэж үү?
Монголын ихэнх компаниуд мэдээлэл технологи, програм хангамжыг юмын чинээ бодохгүй юмаа. За жирийн компаниудыг больё, гэтэл мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголдоо тэргүүлэгч байгууллагуудын зарим нь вэб сайтаа хямдралын үеээр сард $4 долларын үнэтэй хост дээр байршуулсан байхыг ч үгүй гэхээргүй байна шүү :)
Би гэдэг тэнэг хүн эд нарыг орчин үеийн багаж хэрэгсэлүүдээр тоноглогдсон агуу том өрөөнүүдэд, асар их хүчин чадалтай серверүүд эгнүүлэн байршуулж, өндөр хурдны интернэтийн гарцаар дэлхийтэй холбогдож, вэб мэбхэн байтугаа бүх зүйлээ тэндээ аюулгүйн хамгаалалт энэ тэртэй байршуулдаг байлгүй гэж бодохгүй юу :D
Posted by bayarsaikhan at 11:45 PM 7 comments
Labels: Funny
Monday, December 08, 2008
Сонирхолтой шинэ жилийн мэндчилгээ
Найз нөхөд болон танидаг хүмүүстээ сонирхолтой хэлбэрээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье гэж бодож байвал та дараах хаягаар орж, өөрсдийнхөө зургийг оруулаад одойчуудын бүжиг бүжиглэж найзууддаа илгээгээрэй :)
http://www.elfyourself.com
Posted by bayarsaikhan at 6:48 PM 2 comments
Labels: Coffee Break
Monday, August 25, 2008
Програм хангамжийн сургалтууд (үнэгүй!)
2007 он МОСА (Монголын Софтвэйр үйлдвэрлэгчдийн холбоо), МТҮП(Мэдээлэл технологийн үндэсний парк), МХХТГ (Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар) болон зарим хууль тогтоох байгууллагийн хүмүүсийн хөөцөлдсөний үр дүнд Програм хангамжийн салбарыг ирээдүйд улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадах салбар байна гэж үзээд энэ салбарт ажиллаж/ажиллах гэж буй боловсон хүчний мэдлэгэ чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд авч ирэх зорилгоор 2 тэрбум төгрөгийг төсвөөс баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 11 чиглэлээр мэдээлэл технологи, тэр дундаа програм хангамжийн дунд хугацааны(320 цаг) сургалтуудыг зохион байгуулна. Энэ сургалтууд нь үнэ төлбөргүй явагдах юм. Тиймээс та энэ салбарт ажилладаг, эсвэл ажиллах сонирхолтой, өөрийнхөө мэдлэг чадварыг олон улсын түвшинд хүргэх хүсэлтэй байгаа бол уг сургалтуудад хамрагдана уу? Мэдээж үнэгүй юманд нугасгуй гэдэг ойлголтоор хандахгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй сургалтуудыг сонгон авч суралцана гэдэгт найдаж байна. Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн талаар МТҮП-ийн вэб сайтнаас олж авна уу. Мөн биеээр ирж мэдээлэл авах боломжтой.
МТҮП вэбсайт: http://www.itpark.mn
Бүртүүлэх сайт: http://www.outsourcing2mongolia.com
Posted by bayarsaikhan at 8:59 PM 2 comments
Monday, August 11, 2008
Вэб дизайнар хайж байна
Singleton LLC, доорх 2 талбар дээр төслийн хэлбэрээр ажиллах 'хариуцлага' гэдэг үгийг мэддэг хүн хайж байна.
- Цэвэрхэн, хэрэглэхэд хялбар, орчин үеийн хэв загбартай вэб дизайн гаргаж чаддаг
- Гаргасан PSD дизайнийг хүснэгт ашиглахгүйгээр CSS/DIV болгон хөрвүүлж чаддаг
Харилцах: 99060370, info@singleton.mn
Posted by bayarsaikhan at 12:22 AM 3 comments
Thursday, May 15, 2008
Спамаас зугтах арга - Mailinator
Энд тэнд зарим хэрэггүй сайтуудад ганц хоёр мэдээлэл авахын тулд бүртгүүлэх шаардлага гардаг. Мэдээж тэр сайтууд дараа нь бөөн реклам энэ тэр спамууд явуулдаг бүртгэсэн мэйл хаягууд руугаа. Энэ байдлаас гарах цэвэрхэн арга байна: Mailinator.com
Энэ хаягнаас та дурын нэг мэйл хаяг үүсгээд тэрийгээ бүртгүүлж байгаа сайт-даа өгч болно. Ингээд тэр хаягаараа энэ тэнд хэрэггүй газруудад бүртгүүлснээр өөрийнхөө хэрэгтэй мэйл хаягаа дэмий балай спамуудаас аварч болох юм.
Жишээ нь миний мэйл хаяг: M8R-m5cxrs@mailinator.com
Posted by bayarsaikhan at 9:14 PM 4 comments
Labels: Зөвлөгөө
Friday, May 09, 2008
Бидэнд дутагдаж байгаа зүйл
Сүүлийн үед гадуур нэлээн ажилтай гүйлээ. Тэгээд манайхан яаж бизнес хийдэг талаар багагүй мэдээлэл цуглуулж авлаа. Дахиж хэн нэгнийг шүүмжлэхгүй гэсэн болхоор хэн нэгний нэрийг дурьдалгүй бодсоноо бичье.
1. Нэг хэвлэлийн компаниар хэдэн мянган брошур хийлгэх болвоо. Үнэ хөлс хугацаагаа сайн тохиролцоод урьдчилгаа энэ тэрээ өгчихөв. Тэгээд тохирсон хугацаандаа очоод авах гэтэл уучлаарай манай ийм юм болхоо байгаад ингээд тэгээд гээд бөөн шалтаг хэлж хэдэн цаг хүлээлгэж арай гэж авлаа. Том компани юм болхоор хоног өдрөөр хүлээлгэсэнгүй нь яамай.
2. 100 айлаас хаяг хийдэг хэдэн газраар орж нэг юм хийлгэх болвоо. Тэндэхийхэн бол арай дэндүү санагдав. Яаг таны хүссэн юмыг чинь жин тан болгоод төдөд хийгээд төдөн цагт аваад очёо гэж хэлээд урьдчилгаа авчихваа надаас. Тэгсэн чинь 1 хонолоо, 2 хонолоо байдаггүйээ, утасдлаа утасаа авдаггүйээ. Өөрөө биеэрээ очсон чинь хийж чадахгүй байна, хүссэн өнгийг тань манайх гаргадаггүй, өөр газраас гаргана, илүү мөнгө хэрэгтэй гээд суудаг юм байна :) за за нөгөө мөнгийг нь өгөөд салья гэж бодлоо.
гэх мэт... Бид ингэж л ажил хийдэг улсууд юм даа.
Монголчууд програм хангамжаар гадаад аутсорсинг хийнэ гэж байгаа. Дээрх шиг сэтгэлгээгээр хандаж 5 цаасны сурагаар "Монгол Программист" гэдэг нэрийг худалдаж баасдах вий гэхээс миний яс хавталзаад байх юм. Гадныхан бол цаг хугацаа, төсөв мөнгөний хувьд маш чанга хүмүүс юм шиг.
"Хариуцлага" гэдэг үгийг мөн ч их ярих юм даа. даан ч...
За нэг иймэрхүү.
Posted by bayarsaikhan at 2:18 AM 4 comments
Labels: Бодол