Thursday, May 15, 2008

Спамаас зугтах арга - Mailinator

Энд тэнд зарим хэрэггүй сайтуудад ганц хоёр мэдээлэл авахын тулд бүртгүүлэх шаардлага гардаг. Мэдээж тэр сайтууд дараа нь бөөн реклам энэ тэр спамууд явуулдаг бүртгэсэн мэйл хаягууд руугаа. Энэ байдлаас гарах цэвэрхэн арга байна: Mailinator.com

Энэ хаягнаас та дурын нэг мэйл хаяг үүсгээд тэрийгээ бүртгүүлж байгаа сайт-даа өгч болно. Ингээд тэр хаягаараа энэ тэнд хэрэггүй газруудад бүртгүүлснээр өөрийнхөө хэрэгтэй мэйл хаягаа дэмий балай спамуудаас аварч болох юм.

Жишээ нь миний мэйл хаяг: M8R-m5cxrs@mailinator.com


Friday, May 09, 2008

Бидэнд дутагдаж байгаа зүйл

Сүүлийн үед гадуур нэлээн ажилтай гүйлээ. Тэгээд манайхан яаж бизнес хийдэг талаар багагүй мэдээлэл цуглуулж авлаа. Дахиж хэн нэгнийг шүүмжлэхгүй гэсэн болхоор хэн нэгний нэрийг дурьдалгүй бодсоноо бичье.
1. Нэг хэвлэлийн компаниар хэдэн мянган брошур хийлгэх болвоо. Үнэ хөлс хугацаагаа сайн тохиролцоод урьдчилгаа энэ тэрээ өгчихөв. Тэгээд тохирсон хугацаандаа очоод авах гэтэл уучлаарай манай ийм юм болхоо байгаад ингээд тэгээд гээд бөөн шалтаг хэлж хэдэн цаг хүлээлгэж арай гэж авлаа. Том компани юм болхоор хоног өдрөөр хүлээлгэсэнгүй нь яамай.
2. 100 айлаас хаяг хийдэг хэдэн газраар орж нэг юм хийлгэх болвоо. Тэндэхийхэн бол арай дэндүү санагдав. Яаг таны хүссэн юмыг чинь жин тан болгоод төдөд хийгээд төдөн цагт аваад очёо гэж хэлээд урьдчилгаа авчихваа надаас. Тэгсэн чинь 1 хонолоо, 2 хонолоо байдаггүйээ, утасдлаа утасаа авдаггүйээ. Өөрөө биеэрээ очсон чинь хийж чадахгүй байна, хүссэн өнгийг тань манайх гаргадаггүй, өөр газраас гаргана, илүү мөнгө хэрэгтэй гээд суудаг юм байна :) за за нөгөө мөнгийг нь өгөөд салья гэж бодлоо.
гэх мэт... Бид ингэж л ажил хийдэг улсууд юм даа.

Монголчууд програм хангамжаар гадаад аутсорсинг хийнэ гэж байгаа. Дээрх шиг сэтгэлгээгээр хандаж 5 цаасны сурагаар "Монгол Программист" гэдэг нэрийг худалдаж баасдах вий гэхээс миний яс хавталзаад байх юм. Гадныхан бол цаг хугацаа, төсөв мөнгөний хувьд маш чанга хүмүүс юм шиг.

"Хариуцлага" гэдэг үгийг мөн ч их ярих юм даа. даан ч...

За нэг иймэрхүү.



eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks