1. Админ хэсгээс Layout > Edit HTML
2. Expand Widget Templates хэсгийг чэклэнэ.
3. Тэмплэйт дотроо, <data:post.body/> хэсгийг хайж олно
4. Яг тэрнийхээ дараа нь доорх кодыг хуулж байршуулна:
<script>function biz_share() {u=location.href;t=document.title;window.open('http://biznetwork.mn/share?u='+encodeURIComponent(u),'sharer','toolbar=0,status=0');return false;}</script><a href="http://biznetwork.mn/share?u=url" onclick="return biz_share()" target="_blank"> <img src="http://www.biznetwork.mn/images/biz_share.png" alt="BizNetwork танилууддаа түгээх" /> </a>
5. Тэмплэйтээ хадгална
Monday, October 12, 2009
BizNetwork түгээх товчийг Blogger дээрээ байршуулах
Posted by bayarsaikhan at 9:05 PM 3 comments
Labels: BizNetwork, Share
Friday, October 09, 2009
BizNetwork-д блог бичлэгээ Түгээх
Та өөрийнхөө сайтнаас BizNetwork-руу мэдээ мэдээлэл түгээх маш амархан боллоо.
Сайтынхаа хэрэглэгчидэд доорх линкүүдээс аль нэгийг нь дарах боломжийг өгснөөр танай сайтны уншигчид таалагдсан мэдээллээ BizNetwork-ийнхаа танилуудад Түгээх гэсэн товчны тусламжтайгаар цацах боломжтой гэсэн үг юм. Ингэснээр танай сайтны уншигчдын тоо нэмэгдэх сайн талтай юм.
Хэрхэн ажиллах вэ?
Доорх 4 хялбар алхамаар таны сайт эсвэл блог дээрх мэдээг хэрхэн олон хүнд хүргэхийг харж болно.- Танай сайтны эсвэл блогийн нэг мэдээ танай уншигчид маш их таалагдсан ба танилууддаа уг мэдээг уншуулахыг хүсч байна
- Та тухайн мэдээний доор Түгээх гэсэн товчийг байршуулсан байна
- Уншигч маань Түгээх гэсэн товчон дээр дарснаар BizNetwork-ийн танилууддаа уг мэдээний гарчиг, URL хаяг болон өөрийн тайлбарыг бичин түгээнэ
- BizNetwork-ийн танилууд нь танилынхаа санал болгосон уг мэдээллийг нүүр хуудсан дээрээ харж дэлгэрэнгүйг уншихийн тулд танай сайт руу орно
Түгээх товчийг сайт эсвэл блог дээрээ байршуулах
Дараах байдлаар бид түгээх линкийг хүлээж авна.
http://biznetwork.mn/share?u={мэдээний эсвэл блог бичлэгийн URL}
Доорх Түгээх товчнуудаас аль нэгийг нь мэдээ, нийтлэл, эсвэл хуудас болгоныхаа төгсгөлд байршуулна уу.
Тескт хэлбэрээр байршуулах
Зурган хэлбэрээр байршуулах
Тусламж?
Хэрэв та блог эсвэл сайт дээрээ байршуулахад хүндрэл гарч байгаа бол бидэнтэй шууд холбоо тогтооно уу.Posted by bayarsaikhan at 8:47 PM 1 comments
Labels: blog
Sunday, May 10, 2009
100,000₮ - “МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЖ МЭТГЭЛЦЭЭН ӨРНҮҮЛЬЕ”
Синглтон ХХК-ны зүгээс сарын бүрийн 5-ны өдөр болгон шилдэг 5 нийтлээч, мэргэлцээн өрнүүлэгчийг тодруулан зарлаж тухайн 5 гишүүд дээрээ нийт гишүүдийн санал хураалтыг сар бүрийн 11-ийн өдрийн 13.00 цаг хүртэл нээлттэй хэлбэрээр зохион байгуулна.
Хамгийн олон санал авсан хүнийг нийт гишүүдэд зарлаж урамшуулалын мөнгийг шилдэг нийтлээчид олгох болно.
Мэдлэгээ бусадтай хуваалцаж, мэтгэлцэж мөнгө олцгооё.
Posted by bayarsaikhan at 8:43 PM 3 comments
Labels: BizNetwork
Tuesday, April 28, 2009
МӨНГӨ төлж сур, төлсөн шиг төлж сур!
Монголд маань бүх зүйл үнэгүй байна. Бид бүгдийг аль болох төлбөргүй эсвэл төлбөр багатайгаар шийдэх/хийлгэх гэж ядаж байна. Ах дүү хамаатан садан эсвэл найз нөхдийн нэрийг барьж бүх зүйлийг үнэ төлбөргүй хийдэг/хийлгэдэг зуршилтай. За энэ хэд нь болохгүй бол улсаасаа үнэгүй юм нэхдэг заншилтай. Мөнгөгүй хийсээр хийлгэсээр байгаад тэрэндээ ч дасчихсан илүү хямдханаар хийлгэх, илүү олон зүйлийг үнэгүй авахын төлөө улайрсаар байгаад бүх зүйлийг ҮНЭГҮЙдүүлчихсэн. Үнэ багатай хийж өгч байгаа тал нь хөгждөггүй, арай гэж зардлаа нөхөөд л дуусдаг. Тэрнийгээ дагаад тэр хүмүүсийн үнэлэмж нь бас үнэгүйдчихсэн. Монголчууд тусч сэтгэлтэй, нэг нэгэндээ туслах сэтгэл нь цусандаа байдаг юм гэнэ лээ. Тиймээ цусандаа байдаг байж магадгүй, гэхдээ энэ тусч сэтгэлгээгээ ажлын талбарт битгий гаргаач. Хэн нэгнээс, эсвэл аль нэг байгууллагаас юм асуухдаа МӨНГӨ төлж бай, тэр чинь цаанаа тэр хүний ажилд нь маш их дэм болдог юм. Тэр мөнгөөр тэр хүн дараагийн том зүйлийг хийх хүч хуримтлуулдаг юм. Хэн нэгнээр ажил хийлгэх гэж байгаа бол битгий ХЯМДХАНААР хийлгэ. Хямдхан юмны цаана хямдхан үр дүн гардаг юм. Тэгээд ч хямдхан авсан ажлыг хийж байгаа хүн чинь хөгжиж чаддаггүй, хэзээд хямдханаараа үлддэг юм. Хэн нэгнээс эсвэл хаа нэг газраас үйлчилгээ эсвэл мэдээлэл авч байгаа бол МӨНГӨ төлж бай, тэр нь чамд удахгүй илүү сайн үйлчилгээ, илүү хэрэгтэй мэдээлэл болж буцаж ирнэ гэдэт итгэ.
Бид, бидний бизнес яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй байгаа гэж? Нэг бодоод үзье дээ. Том эдийн засагч нь биш ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд бодоод үзье...
Үргэжлэлийг BizNetwork.mn-ээс > http://biznetwork.mn/topic/show/4168
Posted by bayarsaikhan at 10:54 PM 1 comments
Labels: Business
Tuesday, January 20, 2009
BizNetwork.mn - Танил чухал
Хүний ажил амьдралд хамгийн чухал зүйл бол “ТАНИЛ” гэдгийг бид мэднэ. Монголын бизнесийн салбарт ажиллаж, бизнэс эрхлэж, сурч буй хүмүүст зориулан тэднийг танилцуулах, холбох зорилгоор Biznetwork - Business Social Networking төслийг хэрэгжүүлэн өнөөдрөөс эхлэн албан ёсоор олон нийтэд нээж байна. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн болох энэхүү төсөл нь олон хүмүүсийг хооронд нь холбож тэдний ажилд амжилт авчрахад нь гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Posted by bayarsaikhan at 10:29 PM 6 comments
Labels: News
Tuesday, January 06, 2009
Таны вэбсайт хэдэн төгрөгний үнэтэй вэ?
www.websiteoutlook.com - нэртэй сайт Alexa статистик мэдээлэлд тулгуурлан вэбсайтны үнийг тогтоож байна. Миний бодлоор нэлээн бодитой үнэ гаргаж байх шиг байна. Монголын сайтуудыг харин жаахан худлаа гаргаад байна. Угаасаа ч монголын сайтууд маань рекламнаас тийм их мөнгө олж чаддаггүйл болохоор. Хэрэв монгол сайтууд англи агуулгатай, мөн эн их хандалтууд нь олон улсаас байсан бол ч цөм авах байжээ. Ингэж бодохоор дэлхий бөөрөнхий хэвээрээ л байна даа :D
Posted by bayarsaikhan at 1:27 AM 2 comments
Labels: Та мэдэх үү?
Monday, December 29, 2008
Мэдээлэл технологи чухал биш гэж үү?
Монголын ихэнх компаниуд мэдээлэл технологи, програм хангамжыг юмын чинээ бодохгүй юмаа. За жирийн компаниудыг больё, гэтэл мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголдоо тэргүүлэгч байгууллагуудын зарим нь вэб сайтаа хямдралын үеээр сард $4 долларын үнэтэй хост дээр байршуулсан байхыг ч үгүй гэхээргүй байна шүү :)
Би гэдэг тэнэг хүн эд нарыг орчин үеийн багаж хэрэгсэлүүдээр тоноглогдсон агуу том өрөөнүүдэд, асар их хүчин чадалтай серверүүд эгнүүлэн байршуулж, өндөр хурдны интернэтийн гарцаар дэлхийтэй холбогдож, вэб мэбхэн байтугаа бүх зүйлээ тэндээ аюулгүйн хамгаалалт энэ тэртэй байршуулдаг байлгүй гэж бодохгүй юу :D
Posted by bayarsaikhan at 11:45 PM 7 comments
Labels: Funny
Monday, December 08, 2008
Сонирхолтой шинэ жилийн мэндчилгээ
Найз нөхөд болон танидаг хүмүүстээ сонирхолтой хэлбэрээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье гэж бодож байвал та дараах хаягаар орж, өөрсдийнхөө зургийг оруулаад одойчуудын бүжиг бүжиглэж найзууддаа илгээгээрэй :)
http://www.elfyourself.com
Posted by bayarsaikhan at 6:48 PM 2 comments
Labels: Coffee Break
Monday, August 25, 2008
Програм хангамжийн сургалтууд (үнэгүй!)
2007 он МОСА (Монголын Софтвэйр үйлдвэрлэгчдийн холбоо), МТҮП(Мэдээлэл технологийн үндэсний парк), МХХТГ (Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар) болон зарим хууль тогтоох байгууллагийн хүмүүсийн хөөцөлдсөний үр дүнд Програм хангамжийн салбарыг ирээдүйд улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадах салбар байна гэж үзээд энэ салбарт ажиллаж/ажиллах гэж буй боловсон хүчний мэдлэгэ чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд авч ирэх зорилгоор 2 тэрбум төгрөгийг төсвөөс баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 11 чиглэлээр мэдээлэл технологи, тэр дундаа програм хангамжийн дунд хугацааны(320 цаг) сургалтуудыг зохион байгуулна. Энэ сургалтууд нь үнэ төлбөргүй явагдах юм. Тиймээс та энэ салбарт ажилладаг, эсвэл ажиллах сонирхолтой, өөрийнхөө мэдлэг чадварыг олон улсын түвшинд хүргэх хүсэлтэй байгаа бол уг сургалтуудад хамрагдана уу? Мэдээж үнэгүй юманд нугасгуй гэдэг ойлголтоор хандахгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй сургалтуудыг сонгон авч суралцана гэдэгт найдаж байна. Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн талаар МТҮП-ийн вэб сайтнаас олж авна уу. Мөн биеээр ирж мэдээлэл авах боломжтой.
МТҮП вэбсайт: http://www.itpark.mn
Бүртүүлэх сайт: http://www.outsourcing2mongolia.com
Posted by bayarsaikhan at 8:59 PM 2 comments
Monday, August 11, 2008
Вэб дизайнар хайж байна
Singleton LLC, доорх 2 талбар дээр төслийн хэлбэрээр ажиллах 'хариуцлага' гэдэг үгийг мэддэг хүн хайж байна.
- Цэвэрхэн, хэрэглэхэд хялбар, орчин үеийн хэв загбартай вэб дизайн гаргаж чаддаг
- Гаргасан PSD дизайнийг хүснэгт ашиглахгүйгээр CSS/DIV болгон хөрвүүлж чаддаг
Харилцах: 99060370, info@singleton.mn
Posted by bayarsaikhan at 12:22 AM 3 comments
Thursday, May 15, 2008
Спамаас зугтах арга - Mailinator
Энд тэнд зарим хэрэггүй сайтуудад ганц хоёр мэдээлэл авахын тулд бүртгүүлэх шаардлага гардаг. Мэдээж тэр сайтууд дараа нь бөөн реклам энэ тэр спамууд явуулдаг бүртгэсэн мэйл хаягууд руугаа. Энэ байдлаас гарах цэвэрхэн арга байна: Mailinator.com
Энэ хаягнаас та дурын нэг мэйл хаяг үүсгээд тэрийгээ бүртгүүлж байгаа сайт-даа өгч болно. Ингээд тэр хаягаараа энэ тэнд хэрэггүй газруудад бүртгүүлснээр өөрийнхөө хэрэгтэй мэйл хаягаа дэмий балай спамуудаас аварч болох юм.
Жишээ нь миний мэйл хаяг: M8R-m5cxrs@mailinator.com
Posted by bayarsaikhan at 9:14 PM 4 comments
Labels: Зөвлөгөө
Friday, May 09, 2008
Бидэнд дутагдаж байгаа зүйл
Сүүлийн үед гадуур нэлээн ажилтай гүйлээ. Тэгээд манайхан яаж бизнес хийдэг талаар багагүй мэдээлэл цуглуулж авлаа. Дахиж хэн нэгнийг шүүмжлэхгүй гэсэн болхоор хэн нэгний нэрийг дурьдалгүй бодсоноо бичье.
1. Нэг хэвлэлийн компаниар хэдэн мянган брошур хийлгэх болвоо. Үнэ хөлс хугацаагаа сайн тохиролцоод урьдчилгаа энэ тэрээ өгчихөв. Тэгээд тохирсон хугацаандаа очоод авах гэтэл уучлаарай манай ийм юм болхоо байгаад ингээд тэгээд гээд бөөн шалтаг хэлж хэдэн цаг хүлээлгэж арай гэж авлаа. Том компани юм болхоор хоног өдрөөр хүлээлгэсэнгүй нь яамай.
2. 100 айлаас хаяг хийдэг хэдэн газраар орж нэг юм хийлгэх болвоо. Тэндэхийхэн бол арай дэндүү санагдав. Яаг таны хүссэн юмыг чинь жин тан болгоод төдөд хийгээд төдөн цагт аваад очёо гэж хэлээд урьдчилгаа авчихваа надаас. Тэгсэн чинь 1 хонолоо, 2 хонолоо байдаггүйээ, утасдлаа утасаа авдаггүйээ. Өөрөө биеэрээ очсон чинь хийж чадахгүй байна, хүссэн өнгийг тань манайх гаргадаггүй, өөр газраас гаргана, илүү мөнгө хэрэгтэй гээд суудаг юм байна :) за за нөгөө мөнгийг нь өгөөд салья гэж бодлоо.
гэх мэт... Бид ингэж л ажил хийдэг улсууд юм даа.
Монголчууд програм хангамжаар гадаад аутсорсинг хийнэ гэж байгаа. Дээрх шиг сэтгэлгээгээр хандаж 5 цаасны сурагаар "Монгол Программист" гэдэг нэрийг худалдаж баасдах вий гэхээс миний яс хавталзаад байх юм. Гадныхан бол цаг хугацаа, төсөв мөнгөний хувьд маш чанга хүмүүс юм шиг.
"Хариуцлага" гэдэг үгийг мөн ч их ярих юм даа. даан ч...
За нэг иймэрхүү.
Posted by bayarsaikhan at 2:18 AM 4 comments
Labels: Бодол
Monday, March 31, 2008
Adnetwork.mn - Интернэт реклам 1 төгрөг болжээ
Singleton LLC, Интернэт маркетинг - Онлайн сурталчилгааны чиглэлээр Adnetwork нэртэй цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Энэ нь бидний мэдэх Гоогл Адсенс-тэй төстэй зарчимаар ажилладаг бөгөөд нэг ялгаа нь кликээр биш харагдалтаар рекламны үнийг тооцдог юм байна. Монголын хамгийн их хэрэглээтэй 20 гаруй порталууд дээр нэгэн зэрэг 1 төгрөгөөр рекламаа байршуулах боломжтой боллоо. Давуу талууд нь та хүссэн үнийн дүнгээр, хүссэн вэбсайтууд дээр, хүссэн хугацааны туршид рекламаа байршуулах боломжтой. Тэгэхээр та өөрийнхөө хувийн блогийг хүртэл энэ системээр дамжуулан өдрийн 1000 төгрөгний төсөвтэйгээр рекламдаж боломжтой гэсэн үг юм. Рекламаа текст хэлбэрээр үүсгэн төлбөрөө онлайнаар төлсөн тохиолдолд таны рекламууд шууд цацагдаж эхлэх юм байна.
Мөн хэрэв таны блог өдөрт 1000-аас дээш хандалттай бол Adnetwork-д элсэж мөнгө олох боломжтой гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Adnetwork вэбээс танилцана уу: www.adnetwork.mn
Posted by bayarsaikhan at 6:31 PM 0 comments
Labels: Мэдээ
Friday, January 11, 2008
Програм хангамжын Оscar - Jolt Awards
Кино урлагын салбарт Оскар гэж байдаг бол манай салбарт (Мэдээлэл технологи биш! Програм хангамж шүү) Jolt Awards гэж том шагнал байдаг. Энэ шагналын энэ жилийн эзэд тодорлоо. Энэ шалгаруулалт ны програм хангамж хөгжүүлэхэд хэрэгтэй бүхий л зүйлүүдийг агуулдаг бөгөөд эд нар нь ном, сэтгүүл, багаж, фрэймвөрк, гэх зэрэг ангилалуудтай юм. Финалын шалгаруулалтад үлдсэн жагсаалтыг доорх хаягнаас орж харна уу?
http://www.joltawards.com/finalists.html
Posted by bayarsaikhan at 1:27 AM 0 comments
Labels: Мэдээ
Tuesday, October 02, 2007
Google-с анхныхаа цалинг авлаа
Вэб 2.0 гээчийн эрин үе эхлэснээс хойш интернетээр мөнгө олох нь зөвхөн пүүс компаниудын ажил биш болоод байгаа билээ. Хувь хүмүүс, гэрийн авгай нар, тахир дутуу иргэд ер нь компъютер ашиглаж чаддаг хэн бүхэн гэрээсээ мөнгө олох боломжийг нээж өгсөн юм. Харин яаж мөнгө олдог юм бэ гэж манайхан их л гайхдаг байх. Олон арга байнаа. Блог бичэх, вэбсайт ажиллуулах, бусдын бүтээгдэхүүнийг сурталчилах, энд тэндхийн сайтад агуулга, мэдээлэл, бичлэг, өгүүллэг зарах, гэх мэт. Гэхдээ таны төсөөлж барамгүй олон арга байдгийг та удахгүй мэдэх биз дээ. Нэлээн ч олон хүн өдөр тутмынхаа ажлыг хаяаад байнгын блогчин болсон түүх зөндөө байна. Зөвхөн блог бичээд л тэрнийхээ рекламны оролгоор амьдралаа авч явж байгаа. Энэ мөнгө хэд гэж бодооч сарын? Хичнээн мянган доллараар хэмжэгдэх мөнгө! сарын 10 мянга? бага байна уу? Тэгвэл 50 мянга, 250 мянгыг бүүр 300 мянган доллар олж байгаа блогууд байна сард. Итгэхгүй бол ороод үз эндээс. Мэдээж ийм блогтай болохын тулд асар их хөдөлмөр, цаг зав, хамтын хүч хэрэгтэй байх нь тодорхой л доо. Гэхдээ л бид алдартнуудыг харж тэднээс үлгэр жишээ авч эхэлдэг биз дээ. Бидэнд ч гэсэн ийм болож нээлттэй байгаа. Энэ дэлхийн аль ч өнцөг бүрт байгаа хэнд ч энэ боломж нээлттэй байгаа. Интернет гэдэг юмны гоё юм нь эндээ л байдаг байхгүй юу. Агаар, нар, салхи, цаг хугацаа бидэнд адилхан үйлчилдэгтэй адилхан, интернет ч гэсэн биднээс юугаа ч харамлахгүй хүн бүрт тэгш үйлчилдэг.
Тэгвэл би яагаад болохгүй гэж? Ингээд би 2 хагас сарын өмнө нэг англи блог нээдийн байжээ. Монгол блог дээрээ байгаа зүйлсийг орчуулчихлаа. Анхандаа өдөрт бараг хүн ордоггүй юм байнлээ. Гэвч шантарсангүй бичээд л байлаа хэд хоног. Гоогл хайлтын систем ч гэсэн миний сайтын агуулгыг авч эхэллээ. Тэгээд 2 долоо хоногын дотор миний блог руу Гоогл хайлтын системээс хүн орж ирдэг боллоо. Энд тэндхийн сайт-д блогийнхаа линкийг нь байрлуулж үзлээ. Бас ч овоо хэдэн уншигчтай болох хандлага байнаа. Ингэж явсаар дэлхийд алдартай том том линк цуглуулдаг del.icio.us, slashdot, stumpleupon, dzone, dotnetkicks гэх мэт сайтуудын ТОП жагсаалтанд хэд хэдэн удаа ороод үздэгийн байжээ. Цаг зав үнэхээр их иддэг лайтаа ажил байнлээ. 2 сарын дараа гэхэд миний блогийн Адсенс-ийн орлог 200 давсан байлаа. Ингээд өчигдөр DHL-ээс утасдаж Гоогл-ээс таньд илгээмж ирсэн байна гэж байна. Хүлээж байсан мөнгө маань ирлээ гэж баярлан аваад зургийг нь дарж аваад Худалдаа хөгжлийн банканд задлуулахаар өгчихлөө. Америк-д байдаг Citibank-ны чек болхоор сарын дараа ирдэг юм.
Үүнээс хойш англи блогтоо нээх идэвхтэй бичэхгүй байх гэж бодож байна цаг завын улмаас. Гэхдээ л блогоор мөнгө олж болдог юм байна гэдгийг биеэрээ мэдрээд авах сайхан байна шүү.
Мөн хажуугаар нь mashable.com, regdeveloper гэх мэтийн 2 сайтад нийтлэл бичэж өгөөд овоо хэдэн цаас авсан шүү. Харамсалтай нь гадны хүмүүс төлбөрөө paypal-aaр хийнэ гэхээр тэр нь монголд байхгүй болхоор мөнгөө авах гэж жаахан сунжирсан. Сүүлд нь amazon-ий чек болгож аваад хэдэн ном авчихлаа. Гэхдээ л бас л нэг мөнгө олох арга байдгийн байна гэдгийг мэдэрч амсаж үзлээ.
Та бүгдэд захихад англи хэл мэддэг, интернет хэрэглэж чаддаг хүн болгонд вэб 2.0 гэдэг зүйл маань мөнгө олох боломжийг олгодог юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм.
За амжилт хүсье!
Posted by bayarsaikhan at 6:30 PM 28 comments
Labels: Та мэдэх үү?
Monday, September 03, 2007
ASP.NET Сургалт явагдана
Би энэ сарын 17-ноос эхлэн Майкрософт-ийн сургалт шалгалтын төв болох Эмпати-дээр 5 хоногийн ASP.NET сургалт явуулах гэж байна. Сургалтанд вэб програмчлалын суурь мэдлэгэтэй, өмнө нь ямар нэгэн програмчлалын хэлээр програм бичэж байсан хүмүүс хамрагдах боломжтой. Энэ сургалтанд сууснаар та
- АSP.NET-ийн боломжуудыг судалж тэднийг ашилаж сурах,
- ASP.NET ашиглан вэб-д суурилсан програм зохиох,
- Сервер програмчлал хийж сурах,
- Олон хэл дэмждэг вэб хийх,
- Вэбийн хамгаалалт, аюулгүй байдлуудын талаар судлах,
- Гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжөд зориулсан вэб хийх
Утас: 31 13 86 , 9911 9434Сургалтыг явуулах багшийн намтартай эндээс танилцана уу.
Факс: 32 46 57
Э-шуудан: info@mcp.mn
Жич: Та байгууллагынхаа нэр дээр энэ сургалтанд хамрагдах боломжтой.
Posted by bayarsaikhan at 1:25 AM 5 comments
Friday, August 24, 2007
Монхаяг 165$ гэнүү!
Энд нэг шүүмжлэл маягийн юм бичэх гэсэн юм. Манайхан сүүлийн үед сайхан сайхан зүйлс хийж байгаа. Гэвч зарим зүйлүүдэд дутагдалтай юм анзаарагддаг. Дутагдлууд байх ч ёстой гэхдээ тэрнийг нь хэн нэгэн бичэх хэрэгтэй байх. Энд би хэн нэгний бизнесийг нураах сонирхол агуулаагүй. Зүгээр л миний хувийн бодол гэдгийг илэрхийлэх байна. Саяхнаас интернет хаяглалд крилл үсгээ ашиглаж болдог боллоо энээ тэрээ гээд баахан юм сонсогдоод байсныг санаж байгаа байх. Ингэдэг бол ёстой гоёоо нээрэй. Ер нь яагаад латинаас бусад цагаан толгой ашигладаг орнуудад энэ үйлчилгээ хөгжөөгүй юм болоо! Бид ч бусдын хийгээгүйг хийчэхдэг лаг юмаа. Энэ нь google.com гэж хөтөч-ийнхаа хаягийн хэсэгт бичихийнхээ оронд "гоогл" гэж бичдэг болно гэсэн үг л дээ. Та өөрийнхөө брэнд, компаний нэр, хувийн нэр энээ тэрээгээ хурдхан аваарай гээд рекламдаад байсныг санаж байна. Тэгээд Датаком гэдэг газар ".MN" өргөтгөлтэй домайн нэрээ 35-50$-оор зараад ханахгүй (зардал нь за ихдээ л 15 ногоон ч хүрэхгүй байх гэж ТААМАГЛАЖ байна. монополчлол гэдэг юм энэ байх. Би домайн нэр авбал нэр-mn.com гэж авна ;) ) бас дээр нь Монхаяг гэдэг нэг юм гаргаж ирээд тэрийгээ дахиж 15$-оор зарах гэж байгаа юм бол доо гэж нэлээн сонирхож орж үзлээ. Панаалны л юм харагдаж байхий. Тэрийг нь тэгээд худалдаж авдаг хүн байдал юм байх гэж бодсон шигээ. Тэгээд өөрийхнөө нэрийг домайн авч байгаа юм шиг л бүртгүүлээд үзтэл "Та авах боломжтой" гэнээ. Авяа гээд дараагийн хуудас руу нь ортол 165$ нэхдэг гэнээ. Ийм үлгэр байх уу тамин ээ! За яахав баг саг гадарладаг юмаа ингээд ялгаад салгаад ойлгодог юм байж. Миний мэдэхгүй өчнөөн салбарт бизнес эрхлэгчид болон улс төрчид надаар ингэж тоглож байгаа байх даа гэж бодогдох юм. Аймаар аймаар.
За яахав тэр 165$ гэж нисээд ч яахав, 15$-оор "энгийн" гэдэг хэлбэрээр нь авья гэж бодёо л доо. Тэгсэн ч тэр нь зүгээр ажилладаг бол болойсой. Заавал internet explorer-оор, крилл гараа зөв тохируулсан, дээр нь бас монголд байдаг ISP-нуудын DNS сервер-ийг л ашиглаж байгаа хүмүүст харагдах юмсанжээ. Үлгэр ингээд төгсөв. Цэг.
Posted by bayarsaikhan at 1:47 AM 17 comments
Labels: Шүүмжлэл
Tuesday, August 21, 2007
Турк улс - Миний 7 жил (Үргэлжлэл)
Өмнөх бичлэг дээрээ би Турк-д сурч ажиллаж байсан тухайгаа, ер нь Турк улсад сурах ямар байдаг талаар ойлголттой болоосой гэсний үндсэн дээр бичэж эхэлсэн байгаа. Түүнийгээ үргэлжлүүлэн бичихийг оролдлоо…
За тэгээд Измир гэдэг хотод ирчихээд эхний жил Турк хэлний бэлтгэлд суухаар боллоо. Уул нь Турк лицэйг төгссөн, жаахан турк хэл мэддэг ухаантай ч засгийн газрын шугамаар явж байгаа болхоор заавал бэлтгэл ангид сурах хэрэгтэй байдаг юм. Очсон оюутнууд ёрөнхийдөө оюутны дотуур байранд байдаг үнэ төлбөргүй. Гэхдээ би хэдэн найзуудтайгаа тусдаа гэрт байхаар шийдсэн. “Шашны гэр” гэх тодотголтой энэ гэрүүдэд ямар нэгэн шашны дарамт шахалт байхгүй хүссэнээ хийгээд л явдаг. Ингэх нь миний хувьд сурах таатай орчныг бүрдүүлэхээс гадна, мөнгө төгрөгөнд хэмнэлттэй байсан. Дотуур байранд бусадтайгаа байсан бол хамтдаа сайхан намирсаар байгаад л таарах байх гэж бодоод. Ямар ч байсан энэ нутагт эрдэм сурахаар тэмүүлж ирсэн болхоор сурах таатай орчныг бусад зугаа цэнгэлээс илүүд үзэх нь чухал байсан бизээ.
За тэгээд Измир хоттой баг багаар танилцаж, Турк хэлнээ сайжруулж явж байтал анхны жил дуусдаг юм байжээ ашгүй нэг юм. Аан нээрээ эхний жил бид нар чинь сард 25.000.000 буюу ойролцоогоор 40-50$ авч байсан юм байна. Тэр маань бас яахвээ хүрэх хүрэхгүй хоёрын хооронд л байсан. Боломжтой бол гэрээсээ мөнгө авмаар үе зөндөө гарч байсан. Засгын газрын тэтгэлгээр явбал олон сайн давуу талуудтай. Очоод орох дотуур байр, сургуулийн төлбөр, сарын тодорхой хэмжээний боломжын степенд(одоо 100$ орчим байгаа) өгдөг, жилдээ 1 удаа хувцасны мөнгө, номны мөнгө гэж баса өгдөг. Мөн 3 жил гэртээ хариагүй төгсөх курсын оюутан бол гэрээс нь аав ээж ах дүү нарын аль нэгийг нь үнэгүй Турк улсад урьж авчраад төгсөлтийн баярт нь оролцуулаад мөн турк улсын хотуудаар зугаалуулдаг гэх мэт олон сайн талуудтай. Болж л өгвөл засгын газрын шугамаар явах хэрэгтэй. Би энэ шугамаар ээжийгээ Турк улсыг үзүүлж зугаалуулсан. Буянтай улсууд шүү туркын боловсролын яамныхан
За тэгээд бэлтгэл курсаа дуусгаад сургууль хуваарилалт боллоо. Мэргэжил болгон тусдаа турк-ийн олон хотуудын сургуулиудаар тараагдаж хувиарлагддаг юм билээ. Компьютерийн мэргэжилээр сурч байгаа бид 3 Измир хотдоо үлдчихлээ. Уул нь Истанбулын тухай олон сонссон болхоор тийшээ л явмаар байсан юмсан. Гэхдээ яахав Измир маань ч гэсэн сайхан хот. Туркын хамгын ёвропжсон хот гэж хэлж болхоор. Хүмүүс нь соёлтой, орчин цэвэрхэн, эргэн тойрон далайтай, хотоос 1 цас автобысаар яваад л далайд орношдээ, сайхан шүү.
Зуны амралтаараа Монголдоо буцаж ирмээр байсан боловч замын зардалаас эхлээд хүндрэлтэй асуудал их байлаа. Онгоцоор нисвэл ирж очиж 700$, хэрэв Москва хүртэл нисээц, тэндээсээ УБ хүртэл 5 өдөр вагондвал ирж очих 400$ болдог юм. Одоо
арай өөр 100$ нэмээд тооцоход болно.
Ер нь энд сурдаг оюутнууд зундаа юу хийх боломжтой вэ гэвэл, жуулчны хотхонд очиж зөөгч, үгаагч, зурагчин гэх мэт ажил хийж болно. Эсвэл Англи руу ургац хураадаг газруудад(Farm Camp) очиж жимс ногоо хурааж болно. Эсвэл азтай бол Америк очиж бас хар ажил хийж болно. Энэ бүгд албан ёсны ажилууд.
Тэгээд нэгэнт амралтаараа буцахгүй юм чинь гээд хэдэн төгрөг олох арга хайлаа. Турк улс 3 талаараа далайгаар бүслэгдсэн болхоор аялал жуулчлал их хөгжсөн, гэхдээ ёропыг бодвол хямдхан газар. Далайтай тэгээд жилийн 360 нартай газар амрая гэвэл Туркыг зориорой гэж зөвлөе. Тэгээд дээрх ангийн ах нараас хэдэн зөвлөгөө сонсож аваад Туркын урд хэсэгт байрлах Газар дундын тэнгисийн эрэгт байдаг Бодрум гэдэг хотод ажил хийхээр зорилоо. Очоод баахан ресторан, зочид буудлуудыг нэг нэгээр нь хэсэж хаалгыг нь тогшоод “ажил байна уу” гэж асуугаад явж байтал ашгүй нэг ресторанд зөөгчийн туслахаар ажил олвоо. Бөөн баяр, 3 сарын турш сайхан жуулчидтай харьцаж аяг таваг зөөж өнгөрөөв. Цалин мөнгөний хувьд тиймэрхүү газар сард 300$ хавьцаа авдаг. Ер нь Турк-ийн хамгын баг цалин нь 400$ гэж тогтоогдоод байгаа өнөөдрийн байдлаар. Харин хувийн хэвшлийнхний цалин харьцангүй өндөр 800-3500$ дундаж ажилтан. Гэхдээ мэдээж турк ажилчдын хувьд. Гаднаас ажилчин авдаггүй онцлогтой. Ажлын эрх гэж өгдөггүй гэсэн үг гадаадуудад.
За хадууралгүй буцаад сэдэвтээ орёо. Зунжингаа наранд ажиллаж хав хар царайтай болсон баагий намар сургууль эхлэхээр их сургууль дээрээ очлоо. Ер нь нэг их сургууль том гэгчийн газарт төвлөрсөн, бүх факултет, дотуур байр, спорт, соёл урлагын заал, усан бассэйн, эмнэлэг, цэцэрлэг талбай гээд бүгд нэг дороо амар. Багш нар нь хичээлээ заагаад ямар ч найраа майраагүү шалгалтаа аваад л тэр хүүхдийг үнэлдэг. Сурсан л бол дараагынхаа курст орно, сурч чадаагүй бол дахиад тэр хичээлээ давтан авдаг. Ёстой хүнийг сургаж байгаад л төгсгөдөг талтай. Сурдаг л юм даа тэгээд. Сурч чадахгүй зарим Монгол залуус сургуулиа замаас нь хаяаад буцах талтай. Гэхдээ харьцангуй цөөөхөн л доо.
Эхний хоёр жил мэргэжлийн гэхээсээ илүү байгалын ухаан, онолын юм сурлаа. Сэтгэл жаахан дундуур байсан болхоор өөрөө бие дааж сургуулын лабораторт орж суугаад юм сурдаг байлаа. HTML, Javascript, Dhtml, CSS гээд л баахан юм руу сарвайгаад л гүйдэг байлаа. Сүүлдээ 3-4 дүгээр курсээс мэргэжлийн хичээлүүд давамгайлж, дадлага практик, даалгавар энэ тэр гээд ёстой жинхэнэ сурч эхэлсэн шүү. Шалгалт шүүлэгүүдэд бэлдэх гэж хэдэн хоногоор л суухгүй бол давахгүй шүү дээ. Тэрний л ачаар толгойндоо жаахан юмтай төгссөн биз дээ. Тэрүүхэн үедээ багш нараа харааж байсан ч бидний л ирээдүйн төлөө хийж байсан нь тодорхой. Сургуулийн хажуугаар Измирийн оюутнууд тэр үед их коллектив сайтаа, хамтдаа сардаа нэг дискоддаг, хамтдаа ийш тийшээ явж зугаалдаг, далайд очиж сэлдэг, Монголыгоо танилцуулах арга хэмжээ концерт зохиодог байсан. Чөлөөт цагаа их гоё өнөгөрөөдөг байсан шүү. Дээр нь Монголд байхдаа хамт сурч байсан найзуудтайгаа хамт байсан болхоор бүүр сайхан байсан.
Измир ч сайхан хот шүү. Нам тайван, нарлаг, дулаахан, ногоон, далайтай гээд яг л амьдрах хот. Гэхдээ илүү ихийг сурч, илүү их мөнгө олёо гэвэл Истанбул-ийг зорих хэрэгтэй. Тиймээс би сургуулиа төгсөөд Истанбулд Магистр хийхээр шийдлээ. Турк-д баклавраа төгссөн оюутнууд Магистр-т сурах хүсэлтээ тэнд байгаа Монголын элчин сайдын газар илгээдэг. Тэндээс бидний сурч байсан байдал энэ тэрийг хянаад магисрт-т сургах үгүйгээ шийддэг. Угаасаа цөөхөн хувиар байдаг болхоор тэгдэг байх. Тэгээд ашгүй Магистр-т үргэлжлүүлэн сурахаар болоод Истанбулыг зорилоо.
Posted by bayarsaikhan at 8:32 AM 4 comments
Labels: Эргэцүүлэл
.NET-ийн ObjectDataSource
Монголдоо ирээд шинэ ажилдаа орсныхоо дараа Java-гаа хэрэглэхээ түр азнаж .NET дээр ажиллаж эхэллээ. За яахав, хичнээн микрософт-д дургүй гэж гүйхийнхээ оронд нэг жил ч гэсэн ер нь микрософт-ийн технологоор юу хийж чадахав гэдгээ харахаар шийдлээ нэг ёсондоо. Анхны сэтгэгдэл гэвэл бас ч муугүй. Ёс ёмбоор нь програм хөгжүүлээд байвал аль ч технолог ашигласан болох юм шиг санагдлаа. Гэхдээ юм болгоны “хамгын сайн” нь байдаг. Дэлфи-гээр вэб хийж болно гэхдээ дэлфи нь энэ салбарт хамгын сайн нь биш.
.NET 2.0-д ажиллаж байхад надад хамгын их таалагдсан нэгэн зүйлийг та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо; Typed Dataset
Энэ нь .NET 2.0-ийн өгөгдлийн баазыг обьект руу хөрвүүлэх давхрага буюу бидний нэрлэдэгээр Persistence Layer/Data Access Layer. VS 2005-д загчарлалыг нь нэг ч мөр код бичихгүйгээр хийж болдог, өөрөө автоматаар SQL юмуу Stored Procedure-уудаа үүгсэчихдэг, бидэнд 100% обьекттэй ажиллах боломжыг олгож байгаа, хэрэглэхэд маш хялбар хэрэгсэл юм.
Би ямар нэгэн технологийн тухай хичээл маягын юм бичээд сууж байх завгүй гэхдээ та нарт хаанаас яаж сурах зам чигийг нь гаргаж өгж байгаа. Typed Dataset-ийн талаар доорх холбоосуудаас дэлгэрэнгүй уншиж судлаарай. Амжилт.
http://weblogs.asp.net/scottgu/archive/2006/01/15/435498.aspx
http://quickstarts.asp.net/QuickStartv20/aspnet/doc/ctrlref/data/objectdatasource.aspx
http://www.asp.net/learn/dataaccess/tutorial06vb.aspx?tabid=6Posted by bayarsaikhan at 8:30 AM 1 comments
Labels: ASP.NET, Вэб Технологи
“Cloud” гэж юу вэ?
Интэрнэтийг бид томоос том үүлээр төсөөлж зурж тэмдэглэдэг. Энэ том үүлэн дотор асар их мэдээлэл байгаа. Тэр мэдээллүүд дундаа ямар мэдээлэл, бусдаасаа илvv их байна вэ гэдгийг мэдэхэд хэцүү. Тийм болхоор хэрэглэгчдын хамгын их хайж байгаа мэдээллийг түргэн шуурхай өгөхийн тулд вэб сайтууд “Could“, буюу үүл гэдэг аргыг хэрэглэдэг. Энэ арга нь сайтанд байгаа мэдээллүүдээс хэрэглэгчидийн хамгийн их үзсэн, уншсан эсвэл хэрэглэсэн мэдээллийн түлхүүр үгүүдийг бүлэглэж том үсгээр бичэх юм. Жишээ нь flickr-ийн үүлийг эндээс хараарай.
Posted by bayarsaikhan at 8:28 AM 0 comments
Labels: Вэб Технологи, Мэдээ/Мэдээлэл