Tuesday, October 02, 2007

Google-с анхныхаа цалинг авлаа

Вэб 2.0 гээчийн эрин үе эхлэснээс хойш интернетээр мөнгө олох нь зөвхөн пүүс компаниудын ажил биш болоод байгаа билээ. Хувь хүмүүс, гэрийн авгай нар, тахир дутуу иргэд ер нь компъютер ашиглаж чаддаг хэн бүхэн гэрээсээ мөнгө олох боломжийг нээж өгсөн юм. Харин яаж мөнгө олдог юм бэ гэж манайхан их л гайхдаг байх. Олон арга байнаа. Блог бичэх, вэбсайт ажиллуулах, бусдын бүтээгдэхүүнийг сурталчилах, энд тэндхийн сайтад агуулга, мэдээлэл, бичлэг, өгүүллэг зарах, гэх мэт. Гэхдээ таны төсөөлж барамгүй олон арга байдгийг та удахгүй мэдэх биз дээ. Нэлээн ч олон хүн өдөр тутмынхаа ажлыг хаяаад байнгын блогчин болсон түүх зөндөө байна. Зөвхөн блог бичээд л тэрнийхээ рекламны оролгоор амьдралаа авч явж байгаа. Энэ мөнгө хэд гэж бодооч сарын? Хичнээн мянган доллараар хэмжэгдэх мөнгө! сарын 10 мянга? бага байна уу? Тэгвэл 50 мянга, 250 мянгыг бүүр 300 мянган доллар олж байгаа блогууд байна сард. Итгэхгүй бол ороод үз эндээс. Мэдээж ийм блогтай болохын тулд асар их хөдөлмөр, цаг зав, хамтын хүч хэрэгтэй байх нь тодорхой л доо. Гэхдээ л бид алдартнуудыг харж тэднээс үлгэр жишээ авч эхэлдэг биз дээ. Бидэнд ч гэсэн ийм болож нээлттэй байгаа. Энэ дэлхийн аль ч өнцөг бүрт байгаа хэнд ч энэ боломж нээлттэй байгаа. Интернет гэдэг юмны гоё юм нь эндээ л байдаг байхгүй юу. Агаар, нар, салхи, цаг хугацаа бидэнд адилхан үйлчилдэгтэй адилхан, интернет ч гэсэн биднээс юугаа ч харамлахгүй хүн бүрт тэгш үйлчилдэг.
Тэгвэл би яагаад болохгүй гэж? Ингээд би 2 хагас сарын өмнө нэг англи блог нээдийн байжээ. Монгол блог дээрээ байгаа зүйлсийг орчуулчихлаа. Анхандаа өдөрт бараг хүн ордоггүй юм байнлээ. Гэвч шантарсангүй бичээд л байлаа хэд хоног. Гоогл хайлтын систем ч гэсэн миний сайтын агуулгыг авч эхэллээ. Тэгээд 2 долоо хоногын дотор миний блог руу Гоогл хайлтын системээс хүн орж ирдэг боллоо. Энд тэндхийн сайт-д блогийнхаа линкийг нь байрлуулж үзлээ. Бас ч овоо хэдэн уншигчтай болох хандлага байнаа. Ингэж явсаар дэлхийд алдартай том том линк цуглуулдаг del.icio.us, slashdot, stumpleupon, dzone, dotnetkicks гэх мэт сайтуудын ТОП жагсаалтанд хэд хэдэн удаа ороод үздэгийн байжээ. Цаг зав үнэхээр их иддэг лайтаа ажил байнлээ. 2 сарын дараа гэхэд миний блогийн Адсенс-ийн орлог 200 давсан байлаа. Ингээд өчигдөр DHL-ээс утасдаж Гоогл-ээс таньд илгээмж ирсэн байна гэж байна. Хүлээж байсан мөнгө маань ирлээ гэж баярлан аваад зургийг нь дарж аваад Худалдаа хөгжлийн банканд задлуулахаар өгчихлөө. Америк-д байдаг Citibank-ны чек болхоор сарын дараа ирдэг юм.

Үүнээс хойш англи блогтоо нээх идэвхтэй бичэхгүй байх гэж бодож байна цаг завын улмаас. Гэхдээ л блогоор мөнгө олж болдог юм байна гэдгийг биеэрээ мэдрээд авах сайхан байна шүү.

Мөн хажуугаар нь mashable.com, regdeveloper гэх мэтийн 2 сайтад нийтлэл бичэж өгөөд овоо хэдэн цаас авсан шүү. Харамсалтай нь гадны хүмүүс төлбөрөө paypal-aaр хийнэ гэхээр тэр нь монголд байхгүй болхоор мөнгөө авах гэж жаахан сунжирсан. Сүүлд нь amazon-ий чек болгож аваад хэдэн ном авчихлаа. Гэхдээ л бас л нэг мөнгө олох арга байдгийн байна гэдгийг мэдэрч амсаж үзлээ.


Та бүгдэд захихад англи хэл мэддэг, интернет хэрэглэж чаддаг хүн болгонд вэб 2.0 гэдэг зүйл маань мөнгө олох боломжийг олгодог юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

За амжилт хүсье!

26 Comments:

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Congrats ;) ADSL-нхээ мөнгөө хангалттай хийж байгаа юм байна ш дээ, хандив энэ тэр бол хэрэггүй л юм байна :D

bayarsaikhan said...

Чи надаас илүүг олж байгаа юм чинь жаахан гаргах хэрэгтэй орлогноосоо. Гарлагын үүдийг хаах үүднээс ;)

sanakae said...

Хурдан авсан байна шд Англи дээр блог хөтөлж байгаа гэсэн тэндээс нэлээд авсан байхаа. Би adsense тавиад бараг 5-6 сар болж байна одоо 30 харагдаж байх шиг байна хэхэ:). Ер нь сайжруулалтын арга чарга байна уу.

Батсайхан said...

Би adsense хэрэглээд 3 сар гаруй болж байна ердөө 20 орчим болж байна. Нэмэгдүүлэх талаар ямар арга байна баярсайхан ахаа. Аан бас тийн таны байгуулсан компани ямар нэртэй вэ?

mandakhbayar said...

How often u update your blog to earn such a amount? :)

Unknown said...

та wordpress дээрээс бичлэгүүдээ яаж оруулж ирэв. Коопи пээст хийсэн юм уу би бас бичлэгүүдээ нүүлгэх гэсэн юм. Ямар нэгэн хялбар арга чарга байна уу

bayarsaikhan said...

Xypyy-d:
laitai yum shig neg negeer ni copy paste hiisen :) hairan commentuud mini.

Busdad:
Mongoloor blog bicheed mungu olno gedeg bol ulger l dee. Minii neg angli blog baidag yum,. www.plentyofcode.com geed. tendees l ihenh mungu ni orj irsen.

Unknown said...

Бичлэгийн хажууд яаж адсеэнс тавидаг юм бэ

bayarsaikhan said...

adsense.google.com-aas burtguuleh heregtei blogoo. gehdee Mongol heldeer baigaa aguulgiig zuvshuurduggui yum bainlee. tegheeer angli heldeer blog neej terniigee burtguuleed Adsense-iin kod avsniihaa daraa teriigee mongol blog deree tavij bolno ;)

Unknown said...

Би адсенсаа тавьчихсан эрхээ авчихсан бичлэгийнхаа хажууд л тавих учираа олдоггүйээ. HTML дээр нь шууд коопий хийхээр адс гарч ирэхгүй юм.

bayarsaikhan said...

endees;

http://tips-for-new-bloggers.blogspot.com/2007/05/adsense-code-in-blogger-post-body.html

Cowperwood said...

tnx, сайхан бичлэг байна. би бас саяхан нэг өөрийнхөө блогийг нээсэн юм. та англи блог дээрх өгүүллэгүүдээ яаж тавьсан бэ. зохиосон уу, нэт-с авсан уу, номноос уу, орчуулсан уу? блогийнхоо хөл хөдөлгөөнийг нэмэхийн тулд яах вэ? би бас google adsense-г хэрэглэж үзмээр байна. миний асуултанд хариулвал маш их баярлана шүү. tnx. www.redtel.blogspot.com

Ууганбаяр said...

adsense-aar mungu xiiyee uuruuguu maxlaxaa bagasgaxaas daa

Unknown said...

Баярсайхан ахаа та нөгөө англи хэл дээрхи блогоо яаж хүнд хүргэв би нэг блог нээсийн. Бичлэгүүдээ гадны блогуудаас хуулж тавьж байгаа. Та нэг хараад өгөөч адсенсаа хэр тавжуу. Та энэ талаар нэг бичлэг бичвэл яаасийн бэ ? миний тэр блог http://xypyy2.blogspot.com

Сүхбааатар Алтансүх said...

http://mgn-mybooks.blogspot.com/ orj uzeerei. zovolgoo uguurei :D

mglaus said...

sonirholtoi bichleg bainaa. bayar hurgeye. bid blogtoo oruulj boloh u

Pearle Deppsu said...

3 хан сарын дотор 200 доллар авчихлаа гэж үү? пай бурхан минь, би одоо 5 хоночийна. 19 центтэй л байна.

dΣv said...

Sain uu zaluusaa, Bi neg nemelt yum helmeer bainaa, zaaval english site geltgui Mongol site neej bolno, harin mongol site - daa hun l yaaj tatah u gedegt uchir baina, bi zaluusiin oroh durtai negen portal site ajilluuldag, google adsense heregleed uzeye gej shiideed, ehnii sariin orlogo 484$ iin check avaad, mongoo ch avchihlaa, ih l goyo sanagdsan shuu, zaaval english geltgui, mongol site, blog neegeed idevhitei ajilluulbal mongo olj bolno shuu gedgiig l zaluustaa sanuulmaar baina, boldog bol mongoliinhoo buh ajilgui, ajiltai zaluusaa ads-aar mongo oldog bolgomoor baina shuu, yadaj l bi sard avdag tsalingaasaa iluu Google ads-aar mongo olood baina shd (484$), dogi baigaaz

dΣv said...

Za tegeed end odort hamgiin ihdee heden dollar olj baisanaa jagsaagaarai zaluusaa, minii huvid odort hamgiin ihdee 56.04$ olj baisan, dajgui baigaaz, za google adsense ashigladag olon zaluus baidag yum shigee, ta buhen end bicheerei

erdenehyy said...

naizaa chi neg yag todorhoi iim daraalalaar tegj hiideg geed tailbarlaad ogooch ho. naizad ni bas heregtei bnaa. googlees tsalin avch yzii l dee. english helendee muu muu. hehe

NENErdene said...

hey adsense ee yaj ihsgeh ve uug ni gagui hun ordin ghde mungu orj uhguma bas google search engine nd yaj olddog bolhu uug ni burtguleh shig l bolsin daan ch haihar garch irku yum mini blog http://ownname.blogspot.com

Dr. louis said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 918704214690
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: 1- (725) 2017759
Үнэ: 450,000 доллар

Dr. louis said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: 1- (725) 2017759
Үнэ: $450,000usd

DR UMAR said...

Та бөөрөө 800,000 доллараар зарахыг хүсч байна уу? Энэ чи
Бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна
Санхүүгийн хямралаас болоод та юу хийхээ мэдэхгүй байна
Үүнийг хий, дараа нь бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн зүйл санал болгох болно
Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Намайг доктор УМАР гэдэг
Би UMAR клиникийн нефрологич юм. Манай эмнэлэг нь
Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг
Бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах
Холбоотой хандивлагч
Бид Энэтхэг, Турк, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт зэрэгт байрладаг
Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү аваарай
Бидэнтэй имэйлээр холбоо бариарай.
Имэйл: Doctorumarclinic@gmail.com

анхааралтай хандана уу
DR УМАР.

Dr. louis said...

Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул 918704214690 дугаарт залгах тул бид танд сайн хэмжээг санал болгоно.
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: 1- (725) 2017759
Үнэ: $650,000usd

UROLOGY said...

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)


eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks