Tuesday, October 02, 2007

Google-с анхныхаа цалинг авлаа

Вэб 2.0 гээчийн эрин үе эхлэснээс хойш интернетээр мөнгө олох нь зөвхөн пүүс компаниудын ажил биш болоод байгаа билээ. Хувь хүмүүс, гэрийн авгай нар, тахир дутуу иргэд ер нь компъютер ашиглаж чаддаг хэн бүхэн гэрээсээ мөнгө олох боломжийг нээж өгсөн юм. Харин яаж мөнгө олдог юм бэ гэж манайхан их л гайхдаг байх. Олон арга байнаа. Блог бичэх, вэбсайт ажиллуулах, бусдын бүтээгдэхүүнийг сурталчилах, энд тэндхийн сайтад агуулга, мэдээлэл, бичлэг, өгүүллэг зарах, гэх мэт. Гэхдээ таны төсөөлж барамгүй олон арга байдгийг та удахгүй мэдэх биз дээ. Нэлээн ч олон хүн өдөр тутмынхаа ажлыг хаяаад байнгын блогчин болсон түүх зөндөө байна. Зөвхөн блог бичээд л тэрнийхээ рекламны оролгоор амьдралаа авч явж байгаа. Энэ мөнгө хэд гэж бодооч сарын? Хичнээн мянган доллараар хэмжэгдэх мөнгө! сарын 10 мянга? бага байна уу? Тэгвэл 50 мянга, 250 мянгыг бүүр 300 мянган доллар олж байгаа блогууд байна сард. Итгэхгүй бол ороод үз эндээс. Мэдээж ийм блогтай болохын тулд асар их хөдөлмөр, цаг зав, хамтын хүч хэрэгтэй байх нь тодорхой л доо. Гэхдээ л бид алдартнуудыг харж тэднээс үлгэр жишээ авч эхэлдэг биз дээ. Бидэнд ч гэсэн ийм болож нээлттэй байгаа. Энэ дэлхийн аль ч өнцөг бүрт байгаа хэнд ч энэ боломж нээлттэй байгаа. Интернет гэдэг юмны гоё юм нь эндээ л байдаг байхгүй юу. Агаар, нар, салхи, цаг хугацаа бидэнд адилхан үйлчилдэгтэй адилхан, интернет ч гэсэн биднээс юугаа ч харамлахгүй хүн бүрт тэгш үйлчилдэг.
Тэгвэл би яагаад болохгүй гэж? Ингээд би 2 хагас сарын өмнө нэг англи блог нээдийн байжээ. Монгол блог дээрээ байгаа зүйлсийг орчуулчихлаа. Анхандаа өдөрт бараг хүн ордоггүй юм байнлээ. Гэвч шантарсангүй бичээд л байлаа хэд хоног. Гоогл хайлтын систем ч гэсэн миний сайтын агуулгыг авч эхэллээ. Тэгээд 2 долоо хоногын дотор миний блог руу Гоогл хайлтын системээс хүн орж ирдэг боллоо. Энд тэндхийн сайт-д блогийнхаа линкийг нь байрлуулж үзлээ. Бас ч овоо хэдэн уншигчтай болох хандлага байнаа. Ингэж явсаар дэлхийд алдартай том том линк цуглуулдаг del.icio.us, slashdot, stumpleupon, dzone, dotnetkicks гэх мэт сайтуудын ТОП жагсаалтанд хэд хэдэн удаа ороод үздэгийн байжээ. Цаг зав үнэхээр их иддэг лайтаа ажил байнлээ. 2 сарын дараа гэхэд миний блогийн Адсенс-ийн орлог 200 давсан байлаа. Ингээд өчигдөр DHL-ээс утасдаж Гоогл-ээс таньд илгээмж ирсэн байна гэж байна. Хүлээж байсан мөнгө маань ирлээ гэж баярлан аваад зургийг нь дарж аваад Худалдаа хөгжлийн банканд задлуулахаар өгчихлөө. Америк-д байдаг Citibank-ны чек болхоор сарын дараа ирдэг юм.

Үүнээс хойш англи блогтоо нээх идэвхтэй бичэхгүй байх гэж бодож байна цаг завын улмаас. Гэхдээ л блогоор мөнгө олж болдог юм байна гэдгийг биеэрээ мэдрээд авах сайхан байна шүү.

Мөн хажуугаар нь mashable.com, regdeveloper гэх мэтийн 2 сайтад нийтлэл бичэж өгөөд овоо хэдэн цаас авсан шүү. Харамсалтай нь гадны хүмүүс төлбөрөө paypal-aaр хийнэ гэхээр тэр нь монголд байхгүй болхоор мөнгөө авах гэж жаахан сунжирсан. Сүүлд нь amazon-ий чек болгож аваад хэдэн ном авчихлаа. Гэхдээ л бас л нэг мөнгө олох арга байдгийн байна гэдгийг мэдэрч амсаж үзлээ.


Та бүгдэд захихад англи хэл мэддэг, интернет хэрэглэж чаддаг хүн болгонд вэб 2.0 гэдэг зүйл маань мөнгө олох боломжийг олгодог юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

За амжилт хүсье!



eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks