Tuesday, August 21, 2007

Турк улс - Миний 7 жил (Үргэлжлэл)

Өмнөх бичлэг дээрээ би Турк-д сурч ажиллаж байсан тухайгаа, ер нь Турк улсад сурах ямар байдаг талаар ойлголттой болоосой гэсний үндсэн дээр бичэж эхэлсэн байгаа. Түүнийгээ үргэлжлүүлэн бичихийг оролдлоо…

За тэгээд Измир гэдэг хотод ирчихээд эхний жил Турк хэлний бэлтгэлд суухаар боллоо. Уул нь Турк лицэйг төгссөн, жаахан турк хэл мэддэг ухаантай ч засгийн газрын шугамаар явж байгаа болхоор заавал бэлтгэл ангид сурах хэрэгтэй байдаг юм. Очсон оюутнууд ёрөнхийдөө оюутны дотуур байранд байдаг үнэ төлбөргүй. Гэхдээ би хэдэн найзуудтайгаа тусдаа гэрт байхаар шийдсэн. “Шашны гэр” гэх тодотголтой энэ гэрүүдэд ямар нэгэн шашны дарамт шахалт байхгүй хүссэнээ хийгээд л явдаг. Ингэх нь миний хувьд сурах таатай орчныг бүрдүүлэхээс гадна, мөнгө төгрөгөнд хэмнэлттэй байсан. Дотуур байранд бусадтайгаа байсан бол хамтдаа сайхан намирсаар байгаад л таарах байх гэж бодоод. Ямар ч байсан энэ нутагт эрдэм сурахаар тэмүүлж ирсэн болхоор сурах таатай орчныг бусад зугаа цэнгэлээс илүүд үзэх нь чухал байсан бизээ.

За тэгээд Измир хоттой баг багаар танилцаж, Турк хэлнээ сайжруулж явж байтал анхны жил дуусдаг юм байжээ ашгүй нэг юм. Аан нээрээ эхний жил бид нар чинь сард 25.000.000 буюу ойролцоогоор 40-50$ авч байсан юм байна. Тэр маань бас яахвээ хүрэх хүрэхгүй хоёрын хооронд л байсан. Боломжтой бол гэрээсээ мөнгө авмаар үе зөндөө гарч байсан. Засгын газрын тэтгэлгээр явбал олон сайн давуу талуудтай. Очоод орох дотуур байр, сургуулийн төлбөр, сарын тодорхой хэмжээний боломжын степенд(одоо 100$ орчим байгаа) өгдөг, жилдээ 1 удаа хувцасны мөнгө, номны мөнгө гэж баса өгдөг. Мөн 3 жил гэртээ хариагүй төгсөх курсын оюутан бол гэрээс нь аав ээж ах дүү нарын аль нэгийг нь үнэгүй Турк улсад урьж авчраад төгсөлтийн баярт нь оролцуулаад мөн турк улсын хотуудаар зугаалуулдаг гэх мэт олон сайн талуудтай. Болж л өгвөл засгын газрын шугамаар явах хэрэгтэй. Би энэ шугамаар ээжийгээ Турк улсыг үзүүлж зугаалуулсан. Буянтай улсууд шүү туркын боловсролын яамныхан ;)
За тэгээд бэлтгэл курсаа дуусгаад сургууль хуваарилалт боллоо. Мэргэжил болгон тусдаа турк-ийн олон хотуудын сургуулиудаар тараагдаж хувиарлагддаг юм билээ. Компьютерийн мэргэжилээр сурч байгаа бид 3 Измир хотдоо үлдчихлээ. Уул нь Истанбулын тухай олон сонссон болхоор тийшээ л явмаар байсан юмсан. Гэхдээ яахав Измир маань ч гэсэн сайхан хот. Туркын хамгын ёвропжсон хот гэж хэлж болхоор. Хүмүүс нь соёлтой, орчин цэвэрхэн, эргэн тойрон далайтай, хотоос 1 цас автобысаар яваад л далайд орношдээ, сайхан шүү.
Зуны амралтаараа Монголдоо буцаж ирмээр байсан боловч замын зардалаас эхлээд хүндрэлтэй асуудал их байлаа. Онгоцоор нисвэл ирж очиж 700$, хэрэв Москва хүртэл нисээц, тэндээсээ УБ хүртэл 5 өдөр вагондвал ирж очих 400$ болдог юм. Одоо
арай өөр 100$ нэмээд тооцоход болно.
Ер нь энд сурдаг оюутнууд зундаа юу хийх боломжтой вэ гэвэл, жуулчны хотхонд очиж зөөгч, үгаагч, зурагчин гэх мэт ажил хийж болно. Эсвэл Англи руу ургац хураадаг газруудад(Farm Camp) очиж жимс ногоо хурааж болно. Эсвэл азтай бол Америк очиж бас хар ажил хийж болно. Энэ бүгд албан ёсны ажилууд.
Тэгээд нэгэнт амралтаараа буцахгүй юм чинь гээд хэдэн төгрөг олох арга хайлаа. Турк улс 3 талаараа далайгаар бүслэгдсэн болхоор аялал жуулчлал их хөгжсөн, гэхдээ ёропыг бодвол хямдхан газар. Далайтай тэгээд жилийн 360 нартай газар амрая гэвэл Туркыг зориорой гэж зөвлөе. Тэгээд дээрх ангийн ах нараас хэдэн зөвлөгөө сонсож аваад Туркын урд хэсэгт байрлах Газар дундын тэнгисийн эрэгт байдаг Бодрум гэдэг хотод ажил хийхээр зорилоо. Очоод баахан ресторан, зочид буудлуудыг нэг нэгээр нь хэсэж хаалгыг нь тогшоод “ажил байна уу” гэж асуугаад явж байтал ашгүй нэг ресторанд зөөгчийн туслахаар ажил олвоо. Бөөн баяр, 3 сарын турш сайхан жуулчидтай харьцаж аяг таваг зөөж өнгөрөөв. Цалин мөнгөний хувьд тиймэрхүү газар сард 300$ хавьцаа авдаг. Ер нь Турк-ийн хамгын баг цалин нь 400$ гэж тогтоогдоод байгаа өнөөдрийн байдлаар. Харин хувийн хэвшлийнхний цалин харьцангүй өндөр 800-3500$ дундаж ажилтан. Гэхдээ мэдээж турк ажилчдын хувьд. Гаднаас ажилчин авдаггүй онцлогтой. Ажлын эрх гэж өгдөггүй гэсэн үг гадаадуудад.
За хадууралгүй буцаад сэдэвтээ орёо. Зунжингаа наранд ажиллаж хав хар царайтай болсон баагий намар сургууль эхлэхээр их сургууль дээрээ очлоо. Ер нь нэг их сургууль том гэгчийн газарт төвлөрсөн, бүх факултет, дотуур байр, спорт, соёл урлагын заал, усан бассэйн, эмнэлэг, цэцэрлэг талбай гээд бүгд нэг дороо амар. Багш нар нь хичээлээ заагаад ямар ч найраа майраагүү шалгалтаа аваад л тэр хүүхдийг үнэлдэг. Сурсан л бол дараагынхаа курст орно, сурч чадаагүй бол дахиад тэр хичээлээ давтан авдаг. Ёстой хүнийг сургаж байгаад л төгсгөдөг талтай. Сурдаг л юм даа тэгээд. Сурч чадахгүй зарим Монгол залуус сургуулиа замаас нь хаяаад буцах талтай. Гэхдээ харьцангуй цөөөхөн л доо.
Эхний хоёр жил мэргэжлийн гэхээсээ илүү байгалын ухаан, онолын юм сурлаа. Сэтгэл жаахан дундуур байсан болхоор өөрөө бие дааж сургуулын лабораторт орж суугаад юм сурдаг байлаа. HTML, Javascript, Dhtml, CSS гээд л баахан юм руу сарвайгаад л гүйдэг байлаа. Сүүлдээ 3-4 дүгээр курсээс мэргэжлийн хичээлүүд давамгайлж, дадлага практик, даалгавар энэ тэр гээд ёстой жинхэнэ сурч эхэлсэн шүү. Шалгалт шүүлэгүүдэд бэлдэх гэж хэдэн хоногоор л суухгүй бол давахгүй шүү дээ. Тэрний л ачаар толгойндоо жаахан юмтай төгссөн биз дээ. Тэрүүхэн үедээ багш нараа харааж байсан ч бидний л ирээдүйн төлөө хийж байсан нь тодорхой. Сургуулийн хажуугаар Измирийн оюутнууд тэр үед их коллектив сайтаа, хамтдаа сардаа нэг дискоддаг, хамтдаа ийш тийшээ явж зугаалдаг, далайд очиж сэлдэг, Монголыгоо танилцуулах арга хэмжээ концерт зохиодог байсан. Чөлөөт цагаа их гоё өнөгөрөөдөг байсан шүү. Дээр нь Монголд байхдаа хамт сурч байсан найзуудтайгаа хамт байсан болхоор бүүр сайхан байсан.
Измир ч сайхан хот шүү. Нам тайван, нарлаг, дулаахан, ногоон, далайтай гээд яг л амьдрах хот. Гэхдээ илүү ихийг сурч, илүү их мөнгө олёо гэвэл Истанбул-ийг зорих хэрэгтэй. Тиймээс би сургуулиа төгсөөд Истанбулд Магистр хийхээр шийдлээ. Турк-д баклавраа төгссөн оюутнууд Магистр-т сурах хүсэлтээ тэнд байгаа Монголын элчин сайдын газар илгээдэг. Тэндээс бидний сурч байсан байдал энэ тэрийг хянаад магисрт-т сургах үгүйгээ шийддэг. Угаасаа цөөхөн хувиар байдаг болхоор тэгдэг байх. Тэгээд ашгүй Магистр-т үргэлжлүүлэн сурахаар болоод Истанбулыг зорилоо.

Үргэжлэл бий...

4 Comments:

Tulga said...

Өө хөөрхий миний найз чинь бас Master байсан юм уу? Хэхэ, гэтэл энд ингээд явж байдаг ...

Hawk said...

Таны нийтлэлүүдээс ухаарал, итгэл найдвар, эрч хүчийг мэдэрч байна. Цаашид илүү сонирхолтой, хэрэгтэй олон бичлэг оруулахыг хүсээд, хүлээгээд сууж байя.

Battur Sanchin said...

singleton-ий хийсэн сервисүүдийг үзээд бахархах сэтгэл төрлөө. маш хичээнгүй, ажилдаа эзэн нь болсон чадварлаг залуучууд байдаг юм болов уу гэж бодлоо. миний их олон найз туркт сургууль төгссөн, зарим нь одоо ч үргэлжлүүлэн сурч байгаа. туркт сургууль төгссөн хүмүүстэй ойлголцоход их дөхөм санагддийм. амжилт хүсье. бизнетворксын гишүүн болсон, харин япон нэрээр бүртгүүлчихлээ ;)

BillyBoar said...

Merhaba! hehe turk litse-d surj bga turk IT talaaraa sain ymu?


eXTReMe Tracker

© Blogger Templates from Webtalks